Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг наймдугаар сард иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг танилцуулж, тийзийн үнийн талаар тайлбар өгөв.

Тэрээр "Тусгай үүргийн онгоцны тийзийн үнийн асуудлаар иргэдээс ирүүлж буй өргөдөл гомдлыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас МИАТ компанид тухай бүрт нь уламжилдаг. МИАТ-аас өгсөн мэдээллээр тийзийн үнэ тогтмол буурч байгаа. 

Тухайлбал, энэ удаа АНУ руу шууд нисч буй нислэгийн тийзний үнэ анх тус улс руу ниссэн тусгай нислэгийн үнээс 400.000 орчим төгрөгөөр хямдарсан. Сөүл рүү үйлдэгдэж буй нислэгүүд 200.000-300.000 төгрөгөөр хямдарсан гэсэн мэдээллийг бидэнд хамгийн сүүлд ирүүлсэн. БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүмүүсийн 60-70 хувь нь МИАТ-ийн тийзийг өмнө нь авчихсан байсан. Тэд тусгай үүргийн онгоцоор ирэхдээ тийзийн үнийн зөрүүг төлдөг. Иймд өөр авиа компанийн онгоцыг нисгэхэд асуудал үүсч байна.

Иргэдийн зүгээс ирүүлсэн саналыг бид судалж үзээд, Улсын онцгой комиссын түвшинд яриад хамгийн гол нь иргэдэд чирэгдэл багатайгаар, аюулгүй байдлыг хангаж, эрсдлийг хамгийн доод түвшинлд байхаар тусгай нислэгийг зохион байгуулж байгаа. Хэн нэгэнд санаатайгаар давуу тал олгож байгаа зүйл энд огт байхгүй" хэмээлээ.


2020 оны наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг хүргэж байна. 

Одоогийн байдлаар тус сард 14 удаагийн нислэг үйлдэж, 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлээд байна.

д/д

Хаанаас

Чиглэл

Зорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/

Хугацаа

1

БНСУ

Сөүл

250

2020.08.01

2

АНУ

Сиатлл

250

2020.08.05

3

БНЭУ

Шинэ Дели/Ханой

170

2020.08.06

4

Япон

Токио

250

2020.08.07

5

ХБНГУ

Франкфурт

250

2020.08.08

6

БНЧУ

Прага

170

2020.08.10

7

БНСУ

Сөүл

250

2020.08.14

8

БНСУ

Сөүл /транзит/

250

2020.08.15

9

БНТУ

Истанбул

250

2020.08.20

10

ХБНГУ

Франкфурт

250

2020.08.21

11

БНСУ

Сөүл

250

2020.08.22

12

Япон

Токио

250

2020.08.24

13

ХБНГУ

Франкфурт

250

2020.08.26

14

Австрали

Сидней

Австрали, Зүүн Өмнөд Ази

2020.08.27