БНСУ-ын Дэгү хот дахь Шинчёнжи хэмээх Христийн сүмийн итгэгч нар коронавирусийн халдвар тархааж өдгөө 4222 хүн халдвар авч 22 хүн нас бараад байна.

Тэгвэл энэхүү сүмийн тэргүүн пастор болон бусад 12 хүнийг хүн амины хэрэгт буруутгаж, мөрдөн шалгуулах хүсэлтийг Сөүлийн төв дүүргийн прокурорын газарт гаргажээ.

Учир нь тус сүмийн үүсгэн байгуулагч, 90 настай И Ман Хи энэхүү өвчин халдвар гарчихаад байхад ч гэсэн цуглаан хийж "Энэ бол түр зуурын үзэгдэл, Иохан илчлэлтэд бичигдсэн, зөгнөл биелж буй үйл явц" хэмээн номлож байсан аж. Мөн анхнаасаа Шинчёнжи сүмийн итгэгчид корона гарсан Уханьтай холбоогүй гэж мэдүүлсэн ч, 88 итгэгч халдварын голомт болсон Ухань хот ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Шинчёнжи сүм нь 250 мянга гаруй итгэгчтэй. Уг сүмийн болон урсгалыг үндэслэгч пастор И Ман Хи нь өөрийгөө Есүс Христийн хоёр дахь дүр хэмээн үздэг аж.