Уг шийдвэрийг худалдан авагчид хүйсээр ялгаварласан гэж үзсэн учраас тус салфетикаа борлуулалтаас хассан байна. Нэгэн хэрэглэгчийн дөрвөн настай хүү нь тус салфетикийг “охидууд , ээжүүд хэрэглэж болох эсэх” талаар асуусаныг тус компанид уламжилжээ. Kleenex энэ үл ойлголцолыг арилгахын тулд дахин брэндинг хийж “Extra Large” буюу том хэмжээтэй цаасан салфетикийг худалдаанд гаргасанаа мэдэгджээ. 

Эрчүүдэд зориулсан Kleenex нь 1956 онд анх борлуулалтанд гарсан бөгөөд тухайн үед хүмүүс халаасны даавуун алчуурыг хэрэглэсээр байсан үе юм. Тийм ч учраас  Kleenex нь даавуун алчуурны хэрэглээг өөрчлөхийн тулд том хэмжээтэй салфетик гаргасан байна. Хүмүүс цаг хугацаа өөрчлөгдсөар байхад яагаад одоог хүртэл тус нэршилийг ашигладаг талаар шүүмжилсэний дагуу компани ийнхүү хариу үйлдэл хийжээ.