Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр Хятад улсад айлчилж, тус улсын дарга Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байна. Энэ тухай “Nikkei Asian Review со” сонин мэдээлэв.

Уулзалтын үеэр Ким Жөн Ун энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт болон цаашдын яриа хэлэлцээний стратегийг хэлэлцэх төлөвтэй байна.

“Nikkei Asian Review” сонины мэдээлснээр, Умард Солонгосын удирдагч Бээжин хотод очих гэнэ. Одоогоор түүний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлыг хийж байгаа аж.
 
Си Жиньпиний урилгаар Ким Жөн Ун өнгөрсөн 3 дугаар сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийсэн юм. Энэ нь түүний 2011 онд Умард Солонгосын удирдагч болсноосоо хойш гадаад улсад хийсэн анхны айлчлал байсан. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн 5 дугаар сард Хятад улсад хоёр дахь удаагаа айлчилж, Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийсэн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг