Tencent компанийг үүсгэн байгуулагч Пони Ма Хятад улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь дижитал эдийн засаг гэж тодорхойлов. “Хятад, олон улсын дижитал эдийн засгийн чуулган-2017” Хэбэй мужийн төв Шицячуан хотод болсон. Энэ үеэр ноён Ма “Дижитал өөрчлөлт олон улсын дижиталчлалын бодлогод нөлөөлж, эдийн засгийн чухал хүчин зүйл болно” хэмээлээ. 

Тус улсын дижитал эдийн засаг 2016 онд 3.4 триллион доллар буюу ДНБ-ий 30 гаруй хувийг дангаар бүрдүүлсэн байна. Энэ оны үзүүлэлт өсч эдийн засгийн өсөлтийг манлайлах магадлалтай байгааг Пони Ма тэмдэглэсэн. 

Tencent, Alibaba, Baidu тэргүүтэй интернетийн томоохон компаниудын хувьцааны үнэ эрс өссөн. Энэ онд гэхэд л Tencent-ийн хувьцааны үнэ хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт гаргасан санхүүгийн тайлангаас нь үзвэл гуравдугаар улирлын ашиг орлого нь 61 хувиар өсч 65 тэрбум юань болсон байх юм.