Хятадын кино болон телевизийн хөтөлбөрт оролцсон жүжигчид нийт үйлдвэрлэлийн зардлын 40 хувийг төлнө. Үүний зэрэгцээ, гол дүрийн жүжигчид нийт баг оролцогчдын 70 хувиас дээш цалин авч болохгүй гэж Хятадыг засгийн газар мэдэгдлээ. Энэ нь алдартай жүжигчидийн цалин хөлсний тухай маргаан, кино үйлдвэрлэлд татвараас зайлсхийх гэсэн шалтгаанаас үүссэн байна.

Албан ёсны мэдэгдэл нь, Засгийн газрын таван агентлаг, түүний дотор суртал ухуулгын хэлтэс, аялал жуулчлал ба соёлын яам, радио, телевиз, кино зохицуулагч зэрэг таван агентлагийн хамтарсан мэдэгдэлээс үүдэлтэй гэнэ. 

Яагаад Засгийн газар жүжигчидийн цалингийн асуудалд анхаарлаа хандуулах болсон нь тодорхойгүй ч, тэдний “иен иан гэрээ буюу ил далд гэрээ”, "тэнгэрийн өндөр цалин", “татвараас зайлхийсэн болон бусад асуудал”-ыг шийдвэрлэх шаардлагатай байна гэжээ.

Эдгээр асуудал нь "кино, телевизийн салбарын эрүүл үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж", "мөнгийг шүтэх", "оддыг сохроор дагах өсвөр үеийнхэн", "нийгмийн гажуудал" зэргийг бий болгож байна гэж үзжээ, гэхдээ ямар арга хэмжээг, яаж авах талаар тодорхой мэдээллээгүй байна.

Сонирхуулж хэлэхэд, Хятадын алдартай жүжигчидийн нэг Фан Бин Бин 1,6 сая долларын гэрээ хийжээ. Гэхдээ сошиал медиагаар жүжигчин 2 гэрээ хийсэн байх магадлалтай бөгөөд (иен иан гэрээ) бага үнэлгээтэй гэрээг татвараас зайлах зорилготой мэдүүлсэн гэж таамаглаж байна. Гэвч Фангийн студи уг мэдэгдэлийг няцааж, энэхүү ташаа мэдээллийг тараасан Хятадын хөтлөгч Цүй Ёонгуан-нд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж сануулжээ. Америкийн Форбес сэтгүүлийн дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчидийн жагсаалтанд Фан Бин Бин 5-рт бичигдсэн байна.



Эх сурвалж: BBC