Г.Сайнзаяа
12 сарын 05, 2017
Америкчууд Хятадыг зах зээлийн эдийн засагтай орон гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Харин Бээжингээс үүнд хариу болгож газрын тосны наймааны арилжааг юаниас алт болгох ажил эхлүүлэх аж. Оросын “Газета” газрын тосны арилжаа хийдэг хамгийн гол валют болох долларын нөлөөг багасгаж чадах, эсэх талаар мэдээлэл хийв.
АНУ Дэлхийн худалдааны байгууллагад Хятадыг зах зээлийн эдийн засагтай гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Европын холбоо Америктай санал нэг байгаа. Хятадын эрх баригчид бараа бүтээгдэхүүнийхээ хамгааллын гаалийн хураамжаас салахын тулд зах зээлийн статустай болохыг эрмэлзсэн. Импортын бараа эх орондоо зарагддаг үнээсээ бага үнээр зарагдахыг анти дампинг гэдэг. Хятадын хөнгөн цагааны нийлүүлэлтэд хийх анти дампингийн мөрдлөгийн нэг хэсэг болгож Америкийн Худалдааны яам зах зээлийн эдийн засагтай гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.
Дээрх явдлууд Бээжингийн дургүйцлийг хүргэж Америкийн мэдэгдлийг “Хятадын бодит байдлыг дэндүү гуйвууллаа” хэмээн тодорхойлоод үүнийгээ засаж залруулахыг шаардсан юм. Хятадын томоохон компаниудын томоохон тоо баримт, тайланг үл ойшоосон гэж АНУ-г буруутгасан.
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Хятадад айлчлахдаа эл асуудлыг нэг тийш болгох байх гэсэн найдлага хятадууд тээсэн. Хоёр орны компаниуд 250 тэрбум долларын гэрээ үзэглэсэн ч гол асуудалд ахиц гараагүй билээ.
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Жэн Жэгуан улс орныхоо санхүүгийн салбарыг өргөжүүлж, импортын автомашинуудын татварыг бууруулж, гадаадын автомашин үйлдвэрлэгчдийн нуруун дээрх ачааг багасгамаар байгааг онцолсон. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай тогтоох эдийн засгийн харилцаа Америкт ашиггүй гэж үзсэн хэвээр байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.