"Хүн болох багаасаа, хүлэг болох унагнаасаа"- монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Аав ээж нарт зориулаад хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар зөвлөмж сийрүүлээд бга юм. Түрүүчийнх 7.21-ны пост дээр байгаа. Уншаарай.

Алдаа №4 Хүүхдээ алдаа болгонд нь азгүй бүтэлгүй гэж загнах, бодохоо зогсоо

Амжилтад хүрэх зам итгэл дээр тулгуурладаг. Итгэл бол олон удаагийн бүтэлгүйтэл дээр бий болдог зүйл. Хүүхэд өөрийнх бүтэлгүйтлийг томчууд шүүмжлэлээр хүлээж авахыг зөв гэж ойлговол алдаа хийхээс айдаг, оролдлого хийх зориггүй нэгэн болж өсдөг. Аливаа асуудал учирахад болно, бүтнэ, чадна гэж итгэл өгөхийн оронд эхнийх нь оролдлогоор энэ ерөөсөө бүтэхгүй нь ээ гэж л бүү хэлээрэй.
Зөвлөмж : Хүүхдийнхээ гаргасан алдааг бүү шүүмжил, болж байна гэж ч хэлэх хэрэггүй. Аливаа оролдлогыг ядаж 3 удаа хийлгээд үз. Хэрвээ хийж чадахгүй бол хийж буй аргачлалыг нь өөрчил. Аливаа зүйлийг олон янзаар шийдэж болдгийг харуул.

Алдаа №5 Гадаад орчин, нийгэмтэй харилцаж сурах нь эрдэм ном сурахаас ч дутахгүй чухал 

Гадаад орчин нийгэмтэй харилцах бодит чадваруудыг тоон хэлбэрээр хэмжих боломжгүй. Хүн өөртөө байхгүй чадвартай хүмүүстэйгээ найзлах, хамтрах дуртай байдаг шүү дээ, учир нь тэд өөрийг нь нөхөж өгдөгт бий. Тиймээс хүүхдийнхээ нийгэмтэйгээ харилцах ур чадваруудаа давхар хөгжүүлэх хамгаас чухал. Энэ бол таны оролцооноос шууд шалтгаалах зүйл гэдгийг ч бүү мартаарай.

Алдаа №6 Хүн бүр адил сэтгэдэггүй 

Бусдын үзэл санааг ойлгохыг хүсдэггүй, бүх хүн өөртэй нь ижилхэн бодолтой гэж ойлгож өсөх нь оюун санаанд хамгийн хөнөөлтэй. Ийм төлөвшлөөр өссөн хүүхэд яваандаа хүчирхийлэгч ч болох магадлалтай. Үзэл бодлоо тулгаж сурсан араншин нь эцэстээ сэтгэл зүйн хувьд ойлголцоход бэрх, ганцаардмал нэгэн болгож орхидог. Тиймээс хүүхэдтэйгээ харилцахдаа “Чи энэ талаар яг юу гэж бодож байна” гэж асуугаарай. Эцэг эхчүүд өөрсдөө ч “Би энэ талаар .... ингэж бодож байна” гэж өөрийн үзэл бодлоо хуваалцаж, бас түүнийг яриулах маш чухал. Заримдаа байр сууриа сольж тоглож үзээрэй, та өөрөө хүүхэд нь болж, хүүхдээ аав ( ээж ) болгож тоглож болно шүү дээ. Чи өөрийгөө миний оронд тавиад үзвэл юу гэж хариулах вэ гм.

Алдаа №7 Хэт халамжлуулах эготой болгохоос зайлсхий

Хэт халамжлуулдаг эготой өсөж байгаа хүүхэд өөрийнхөө үзэлд бусдыг нэгтгэхдээ тааруу, хамт олны бодол санал үл тоомсорлогч болж өсдөг. Дэлхийн бүх зүйл өөрийг нь болон өөртэй холбоотой проблемыг тойрч эргэлдэх байгаа мэт сэтгэхүйтэй учраас тэр. Том болсон ч өөртөө хэт их анхаарал шаардаж эхэлдэг зангаа тавихгүй. Эгоизм бол хөнжлөө өөрийн талд системтэйгээр татах зуршил. Хүүхдийг хэт халамжлах, хэтэрхий тойлох, хэтрүүлж хайрлах нь сөрөг үр дагавартай. Тийм учраас хүүхдийг зайнаас, ухаалгаар хайрлаарай.

Алдаа №8 Хэвшмэл ойлголтоос зугт

 “Чи ийм байх ёстой”, “ Заавал .... ингэж бай”, “ Яагаад ....хийгээгүй юм” зэрэг хэвшмэл ойлголтууд нь ерөнхийдөө хүний сэтгэлгээг нэг хэв загварт баригдуулдаг талтай. Ингэснээр хүүхэд баригдмал, хайрцаглагдсан сэтгэлгээтэй болж, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Хүүхэдтэйгээ аливаа асуудалд олон өнцгөөс ярилцаж сурах, хэвшмэл ойлголтуудын талаар ярилцаж байгаарай. Ердийн бус шийдэл гаргасан бол түүнийг урамшуулахад ч гэмгүй.

Алдаа №9 Хүүхдээ том хүний хэлсэн ярьсан бүгдийг биелүүлдэг болгох уу 

Манайхан хүүхдээ шүүмжлэлт сэтгэлгээ суулгахын оронд том хүмүүсийн ярьсан яриаг сонсож, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх гээд байдаг талтай. Энэ нь улмаар хүүхэд өөрийн бодлыг хайхрахгүйгээр хүний үгээр явагч нэгэн болгоно. Ийм төлөвшилтэй хүүхэд багаасаа өөртөө итгэлгүй, өөрийгөө “доош хийдэг”. Иймээс “Би ингэж хэлсэн гүйцээ, чи заавал хий” гэх мэтээр шууд дээрээс захиран зандрахаа азнаарай. Харин хүүхдэд сонголт хийх боломжийг нь олго. Хүүхдээ хоолны ширээ засахад туслуул, дэлгүүрээс ямар нэгэн зүйл худалдан авахдаа сонголт хийлгэ. Хүүхдийнхээ үзэл бодлыг байнга асууж, амьдралынхаа жолоог атгах боломжуудыг өгч байгаарай.