Яагаад гэж үү? Бид асуултын хариуг өөрсдөө бодож олсны дараа түүнийгээ туршиж эсвэл хэрэгжүүлж, зөв гэдгийг нь батлахыг хүсдэг. Харин бэлэн хариултыг нь шууд мэдэх үед хүний дотоод Эго эсэргүүцдэг. Учир нь асуултын хариултыг өөрөө бодож олсноор Эго тэтгэгдэж, хүн өөрийгөө чухал, хэрэгтэй гэдгээ мэдэрдэг аж. 

Хүүхэд өөрийгөө илүү сайн ойлгож, өөрийнхөө хэрэгцээ, сэтгэл хөдлөлийг мэдэхэд туслах асуултууд: 

  1. Хийж байгаа ямар нэг зүйл чинь бүтэх/бүтэхгүй үед чи юу мэдэрдэг вэ? 
  2. Хүссэн зүйлээ авч чадахгүй үед чи яадаг вэ? 
  3. Юу чамайг аз жаргалтай, баяр хөөртэй болгодог вэ? 
  4. Болж өнгөрсөн зүйлд чи сэтгэл хангалуун эсвэл хангалуун бус байна уу? 
  5. Энэ үйл явдал цаашид юунд хүргэх бол? 
  6. Хүнийг яаж баярлуулж/гомдоож болох вэ? 
  7. Юу чамайг аз жаргалтай/аз жаргалгүй болгодог вэ? 
  8. Чи үүнийг юуны төлөө хийж байна вэ? эсвэл хийхгүй байна вэ? 
  9. Чамайг юу баярлуулдаг эсвэл сэтгэлээр унагадаг вэ? 
  10. Бид ямар асуудлаар зөвшилцөлд хүрч чадах вэ? чадахгүй вэ? 
  11. Хүн уурлах/гомдох/айх/өөрийгөө буруутгах зэрэг сэтгэл хөдлөлийг мэдэрч байх үед тэр хүнд юу хамгийн их хэрэгтэй вэ? 

Дээрх асуултуудыг хүүхдээсээ байнга асууж байгаарай. Улмаар хүүхэд тань бусдын сэтгэл хөдлөл, хэрэгцээг ойлгож сурах юм. 

Өөрөөсөө ч бас давхар асуу. Хүүхэд тань шууд хариулж чадахгүй үед танаас тусламж, жишээ хүсэж магадгүй шүү дээ.