Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 02, 2023

УИХ, Засгийн газраас санаачлан банкны салбарын рефом, төрийн өмчит компаниудын хувьчлал, “Зээлийн хүүг бууруулах стратеги” зэрэг бодлогын томоохон арга хэмжээ хэрэгжүүлж буй. Мөн Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, түүний эдийн засагт гүйцэтгэх үүргийг өсгөх, зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өнөөдөр 10.3 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн энэхүү түүхэн өсөлтөд банкны салбарын рефом буюу системийн нөлөө бүхий 4 банкны IPO, төрийн өмчит компаниудын хувьчлал болон бусад компанийн IPO, зах зээл дээр гарсан хөтөлбөрийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй хүрээнд гарсан компанийн бонд, хамтын хаалттай, нээлттэй сангийн нэгж эрх зэрэг шинэ бүтээгдэхүүн болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо чухал нөлөө үзүүлсэн байна. 

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр, одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөг, ДНБ-д харьцуулсан харьцаа 8.1 хувь байсан бол өнөөдөр энэ үнэлгээ 3.4 дахин өсч 10.3 их наяд, ДНБ-д эзлэх хувь 19.5 хувь болж өсчээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.