Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
12 сарын 03, 2024
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ.
Энэ жил тус өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриатайгаар тэмдэглэж байна.
Уг уриа Монголд амьдарч буй 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн (ХБХ), үүний дотор багтаж буй 12 мянга гаруй хүүхдэд тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооход дэмжлэг үзүүлж буй Монгол дахь НҮБ-ын зорилтод нийцэж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй нийгмийг бий болгох нь
Монгол Улс өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсний нэг нь 2016 онд батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” юм. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газар болон олон нийт тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө шинэ санаачилгуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
ХБХ-ийн эрх, оролцоо, хөгжлийг хангах чиглэлээр Монгол Улс гарт баригдахуйц, бодитой ажлуудыг хийж байгааг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 2023 оны тайланд онцолжээ. Түүнчлэн тусгайлан хөтөлбөр, "Хөдөлмөрийн тухай хууль"-д оруулсан өөрчлөлтүүд, зорилтот бүлэгт үзүүлж буй дэмжлэгийг сайшаасан байна.
Гэсэн хэдий ч, өдөр тутам нийгмийн харилцаанд ороход эдгээр хүмүүст хүндрэл бэрхшээл тулгарсан хэвээр байна. Энэ нь тэднийг нийгмээс тусгаарлаж, хэн нэгнээс хараад байх хүчин зүйл болж байгааг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра хэлж байна.
Тиймээс тэдний эрх, авьяас чадвар, нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж, дэмжих нь чухал. Харамсалтай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан хэвээр байгаа юм. Иймд Монгол Улс дахь НҮБ-аас ХБХ-т тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгоход дэмжлэг үзүүлж, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байгааг Суурин зохицуулагч Тапан Мишра онцоллоо.
Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь: Урам зоригтойгоор амжилтаа ахиулж буй У.Даваадоржийн түүх
Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан хүртээмжтэй ажлын байрыг бий болгоно хэмээн заасан байдаг. Гэвч салбар хоорондын уялдаа холбоо сул байдгаас тэдний хэрэгцээ шаардлага хангагдаж чадахгүй байна.
Иймд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос хуулийн хэрэгжилтэд анхаарч, ХБИ-ийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахыг уриалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулиар, 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь дөрөв ба түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэж заасан байдаг. Гэвч энэ заалтын биелэлт дутмаг байдаг бөгөөд тэр тусмаа алслагдсан хөдөө орон нутагт огт хангагддаггүй байна.
Үүнээс гадна эдгээр хүмүүст тохирсон сургалтын орчин, тусгайлсан мэргэжлийн сургалтын хөтөлбөр хомс учраас мэргэжилтэй болоход хүндрэлтэй байдаг ажээ.
Тиймээс хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах үе шаттай цогц төсөлд нийт 27 сурагч хамрагдан амжилттай төгсжээ. Хөтөлбөрийн хүрээнд ХБИ-ийг архив, бичиг хэргийн ажилтан, цахим үйлчилгээний ажилтан, үйлчилгээний ажилтан гэсэн гурван чиглэлээр МСҮТ-д сургасан байна.
Тэдний нэг болох У.Даваадоржийн түүх олон хүнд итгэл найдвар өгөх нь лавтай. Тэрбээр, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсанаар өдгөө Монголын тэргүүлэгч байгууллагуудын нэг болох “Хаан банк”-д зээл төлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
У. Даваадорж 11 жилийн өмнө мотоциклын осолд орж, хүнд бэртэл авсны улмаас хөдөлмөрийн чадамжаа алджээ. Гэсэн ч тэрбээр бууж өгөлгүй, өөрийгөө дайчилж чадсаны үр дүнд хүссэн амьдралаа өөрийн гараар бүтээж яваа нэгэн юм.
Түүний хувьд сүүлийн жилүүдэд тэргэнцэртэй сэлэмний спортод дурлаж, шаргуу хичээллэх болжээ. Хоббигоо тууштай хөгжүүлж буй тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Тэргэнцэртэй сэлэмний УАШТ”-д гуравдугаар байр эзэлсэн талаараа ярьж байв.
Хүртээмжтэй ажлын байрыг бий болгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн өөрийгөө дайчилж, хөгжүүлж чаддагийг У.Даваадоржийн түүх харуулж байна.
"Би өөрийн хувьд хамгийн сайхан амьдралаар амьдарч байна. Мөн ХБХ-т илүү сайхан ирээдүйг бий болгох нь миний зорилго юм" хэмээн тэрбээр нүүр дүүрэн инээмсэглэн хэлж байлаа.
Хүртээмжтэй нийгмийг бий болгох нь: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрх”-ийн талаар мониторингийн үр дүн
Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст (ХБХ) зориулсан тохиромжтой орон сууц хангалттай бус байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Учир нь тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн хэдхэн орон сууц байдаг нь бүгд тансаг зэрэглэлд багтаж байгаа юм. Харин ХБХ-ийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж бага байдгаас ихэнх нь улсын дунджаас бага орлоготой байдаг. Ихэнх нь сарын тэтгэмж, тэтгэврээрээ амьдрах нь түгээмэл.
Нийт ХБХ-ийн 15300 нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистик байна. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг 35.3 мянга, асаргааны тэтгэмжид хамрагддаг 30.1 мянга байгаа бол 28.1 мянга нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч байгаа юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ХБХ-т олгодог тэтгэмжийг инфляц болон амьдралын чанартай уялдуулан нэмэгдүүлэх, мөн тэдний орлогод нийцсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхийг НҮБ-ын ХБХ-ийн хорооноос зөвлөж байна.
Монгол Улсад өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны хүртээмж дутмаг байна.
ХБИ-ийн ихэнх нь бага орлоготой байдгаас хотын захын гэр хороололд амьдрах нь түгээмэл. Тэдний амьдарч буй бүсэд төвлөрсөн дулааны шугам, усан хангамжид холбогдоогүй учир амьдрах орчныг нь улам хүндрэлтэй болгодог байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, эрхийг хангах чиглэлд Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг билээ. Энэ хүрээнд НҮБ-ын ХБХ-ийн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу ХБХ-ийн орон байраар хангагдах эрхийг хангахад уриалж холбогдох талуудыг урьж, эл асуудлаар санал бодлыг нь сонссон юм.
Тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл болох Я.Авирмэдийн тэргүүлсэн Түгээмэл хөгжил ТББ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын дэмжлэгээр 2022 онд ХБХ-ийн орон байрны хүртээмжийн талаар мониторинг хийсэн байна. Мониторингоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үндсэн эрх, наад захын хэрэгцээг хангахуйц орон сууцны хүртээмжгүй байдал нь жирийн хүмүүстэй харьцуулбал тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгааг тогтоосон байна.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орон байрны эрхийн хэрэгжилт энгийн хүнтэй харьцуулахад 10-20 хувь доогуур байгаа аж.
Тиймээс ХБХ-ийн асуудлыг тэдний оролцоогүйгээр шийдвэрлэхгүй байхыг Я. Авирмэд уриалж байна.
Мониторингийн үр дүнд, Монгол Улсын Засгийн газар ХБИ-ийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Түүнчлэн монголд баригдаж буй түрээсийн орон сууцны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ногдох квотыг 5 хувь байсныг 15 хувь болгон нэмэгдүүлж чадсан байна. Хэдийгээр дээрх ажлын хэрэгжилт удаашралтай байгаа ч хүн бүрд орон байр, амьдрах орчны тэгш хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд чухал санаачилга болсныг "Түгээмэл хөгжил" ТББ-ын тэргүүн Я.Авирмэд онцолж байлаа.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.83.37] ・ 2024.12.16 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [102.89.83.37] ・ 2024.12.16 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [59.153.114.16] ・ 2024.12.09 Хариулах
www.youtube.com/watch?v=IZfq0r56VHg
Зочин [202.55.188.121] ・ 2024.12.05 Хариулах
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрөөс болон НҮБ аас үзүүлж буй тусламж хүүхдийн хөгжлийг дэмжих болон нийгмийн баталгааг хангахад ямар арга хэмжээнүүд авч бгая хамрагдах хүсэлтэй бна
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ