Судалгаагаар Ковид-19 вирусын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн 99.9 хувьд энэ халдварын шалтгаант ямар нэгэн өвчлөл огт илрээгүй гэнэ. Иймд вакцинаа бүрэн хийлгэсэн хүмүүс удахгүй айлтгүй болох нь. Дашрамд дурдахад дэлхийн 155 орны 884 сая хүнд Ковид-19 вирусын эсрэг вакцин хийгдсэн байна. Энэ нь өдөрт 17 сая хүнд хийгдэж байна гэсэн үг юм.

Сармагчин болон хүний хэсгээс бүрдсэн үр хөврөл гарган авчээ

Эрдэмтэд хөгжиж буй сармагчингийн үр хөврөлд хүний эсийг тарьжээ. Үүнээс үүдэлтэй эрлийзүүд лабораторийн аяганд 20 хоног амьд үлдсэн гэнэ.

Эдгээр үр хөврөлүүд хэзээ нэгэн цагт хүний өвчин, үр хөврөлийн хөгжил, хөгшрөлтөд тустай загвар болж чадна гэж судалгааны зохиогчид 4-р сарын 15-ны өдөр Cell сэтгүүлд хэвлэгдсэн шинэ илтгэлдээ тэмдэглэжээ.

Түүнчлэн "Уг үр хөврөлийн доторхи хүн, амьтны эсийн харилцан үйлчлэлийг ойртуулснаар эрдэмтэд хүний эсийг амьтны эсийн дунд амьд үлдэхэд хэрхэн туслахыг сурч, амьд амьтны загварт хүний эрхтэн ургуулах хүчин чармайлтаа ахиулах боломжтой." гэж үзэж байна.  Энэ аргыг ирээдүйд эрхтэн орлуулах мэс засалд ашиглахаар  хөгжүүлж буй. Эрхтэн шилжүүлэх мэс засалд донор хэрэггүй, тухайн хүний өөрийн үүдэл эсийг нь өсгөвөрлөн эрхтэн бүтээх боломжтой болж удахгүй уг төрлийн мэс заслаар  солигдож болзошгүй юм.

 

Урьд өмнө байгаагүй “цав цагаан” будаг бүтээв

АНУ-ын Пурдуэ их сургуулийн инженерүүд хамгийн цагаан будаг гарган авчээ. Энэ будаг нь нарны гэрлийн 98%-ийг ойлгож газрын гадарга дээр температурыг цельсийн - 4.5 градусаар бууруулах аж. "Уг будгаар бүрсэн барилгуудын агааржуулагчийн хэрэгцээг багасгах хэмжээнд хүртэл хангалттай хөргөх боломжтой." гэж судлаачид хэллээ. 

Зөгийн бал багадаа 3500 жилийн "настай" хүнс 

Археологичид Нигери улсын газар нутгаас 3500 жилийн өмнөх зөгий үржүүлгийн үүрийг олжээ. Нигерийн төв хэсэгт малтлага хийсэн газраас олдсон зарим Terracotta вааран эдлэлүүд хүн төрөлхтний хамгийн эртний амттан байсан зөгийн балыг хадгалж байсныг шууд нотолж байна. 

Ваарны хагархай хэсгүүдэд наалдсан үлдэгдлийн шинжилгээнд зөгийн лавнаас олдсон нэгдлүүдийг илэрчээ. Энэхүү шинэ мэдлэг нь археологийн салбарт нэлээд чухал нээлт юм. Учир нь Сахарын өмнөд Африкаас зөгий, зөгий үржүүлэгтэй холбоотой шууд нотолгоо өнөөг хүртэл дутмаг байсан.Тэгэхээр зөгийн бал дорж хаяж 3500 жилийн турш хүн төрөлхтний хэрэглэж буй хүнс болж байна.