Люси охины хичээлийн шинэ жилийн анхны өдөр адал явдалтай, амаргүй байсныг харуулсан хөгжилтэй гэрэл зургийг түүний ээж авчээ.

Шотландын Гласгов бага сургуулийн сурагч 5 настай бяцхан Люси хичээлдээ явахдаа дүрэмт хувцсаа нямбайлан өмсөж, гялалзсан гуталтайгаа, нүүр дүүрэн инээмсэглэсээр ахынхаа гараас хөтлөлцөн сургууль руугаа явсан байна.

Хичээлдээ явах гэж яаран догдолсон нь охины царайнд илт харагдана. Харин хэдхэн цагийн дараа ямар байдалтай хичээлээсээ ирснийг харсан ээж нь зургийг нь авч фэйсбүүк хуудастаа байршуулжээ.

Люсигийн ээж, тун хүнд өдрийг давсан мэт их ядарсан байдалтай ирсэн охиноосоо “Өнөөдөр хичээл дээрээ юу хийсэн юм бэ?” гэж асуухад “Өө, онц юм биш дээ” гэж хариулсан байна. Гэхдээ нэлээн олон үйл явдалтай учирсныг түүний гэрэл зураг батлан харуулж байгаа биз?