Технологи, инновацийн нээлтүүд олон зүйл өөрчлөх хэдий ч хүний бүтээлч сэтгэлгээ шаардсан ажлуудыг орлох хараахан болоогүй байна.

Тухайлбал кино найруулагч, загвар зохион бүтээгч, микробиологч зэрэг ажил мэргэжлүүдийн ажлын байр цаашид ч нэлээн хэсэг хугацаанд оршин тогтносоор байх нь ээ.

Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд хамгийн чухалчилж үзэхийг чадварыг метакогнитив гэж үзжээ.

Энэ нь өөрийн сурах хэрэгцээ, зорилгоо тогтоож, үйлдлээ хянах,  үнэлэх, хэрэгжүүлэх   үйл явцуудын нэгдэл юм . Өөрийн зохицуулалттайгаар, ухамсартайгаар сэтгэн бодох, учир шалтгаан зүй тогтлыг танин мэдэхийг эрмэлзэх, үүндээ чиглэсэн төлөвлөлт, стратеги боловсруулж хэрэгжүүлэх, өөрийгөө үнэлэх, үйл ажиллгаагаа хянах  зэрэг нь мета танин мэдэхүйн үндсэн алхмууд юм.

Энэ чадварт хүүхэд сургуульд орохоосоо өмнө суралцсан байх ёстой, цаашид улам бүр шаардагдах чадвар болохыг судлаачид онцолжээ. Иймээс суурь боловсролыг олгохдоо уг чадварыг эзэмшүүлэхэд түлхүү анхаарч байна. 

Метакогнитив чадвар бол 

-сурахад сурах чадвар

-мэдэхэд мэдэх чадвар

-бодоход бодох чадвар юм.

Насанд туршдаа суралцах эсвэл бусад соёлыг мэдэх, ойлгохыг шаардаж буй өөрчлөгдөн хувьсаж буй нийгэмд хүн дасан зохицохын тулд хүн энэхүү чадварыг эзэмших хэрэгтэй байна. Энэхүү чадварыг Европын улс орнуудад чухалчилж боловсролын хөтөлбөртөө багтаадаг болсон.