Хятадын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин Хятадын Кешин компанийн бүтээл бөгөөд анагаах ухааны цэргийн академийн эмч нар энэхүү вакциныг 1 сарын дотор гарган авсан ба одоогоор энэ төрлийн гурван вакцин  Хятадад хөгжиж байна. 

Эдгээр нь Sinopharm, Sinovac Biotech, CanSino компаниудын вакцин юм. Кешин нь 2020 оны босгон дээр албан ёсоор Ковидын эсрэг вакцин хэмээн зарласан анхны компани юм.

Технологи :

Энэхүү вакцин нь уламжлалт аргаар бүтсэн вакцин бөгөөд тусгай хяналттай орчинд вирүсийг ургуулан дархлаа тогтоож болох хангалттай өндөр идэвхтэй вирусын түүн авч  дулаан эсвэл формальдегид гэх мэт аргыг ашиглан вирусын хоруу чанарыг сулруулан гарган авсан бөгөөд уламжлалт аргаар бүтсэн тул вакцин харьцангуй хурдан бүтсэн гэж хэлж болох юм.


Уламжлалт аргааар бүтсэн вакцинд та бидний сайн мэдэх галзуу, цэцэг өвчин, улаанууд өвчний эсрэг вакцинууд багтах ба практикт амжилттай ашиглагдаж байгаа юм.


Эмнэлзүйн туршилт :

Бээжинд Вероселл вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо 1 сая давсан бол Шанхайд 602,000, Хятад улсын хэмжээнд 10 сая гаруй тун вакцин хийлгэжээ.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2020.12.18-ны өдөр хэлэхдээ, өнөөг хүртэл Хятад улс АНЭУ, Бразил, Пакистан, Перу болон бусад улс орнуудад Ковид-19 цар тахлын вирусийн эсрэг таван шинэ вакциныг эмнэлзүйн туршилтын III үе шатанд хэрэглэж байна гэжээ.

Үйлдвэрлэгч Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины үр дүнгийн талаар албан ёсны тоо гаргаагүй байгаа боловч Бразилийн хамтран ажиллагсдын хийсэн үнэлгээ 2020 оны эхэнд 78% хүртэл үр дүнтэй байгааг харуулж байна. Индонезийн эрүүл мэндийн байгууллагууд үр дүнтэй байдлын талаар 65% мэдээлэв.


Гэвч Бразилд хийгдэж буй туршилт 1 сард 54 хувийн үр дүнтэй гэж гаргасан ба тодорхойгүй шалтгааны улмаас судалгааны ажлыг зогсоосон байна. ДЭМБ-д одоог хүртэл тайлан тавиагүйгээс бүртгэн авахаас татгалзсан юм.

Гаж нөлөө : 

Өнгөрсөн сараас гаж нөлөөг бүртгэсэн ба хамгийн их тохиолдож байгаа нь тарилгын талбайд бага ба дунд зэргийн өвдөлт, ядаргаа, толгой өвдөх , булчин өвдөх зэрэг ерөнхий харшлын урвал 30мин дотор болон настай хүмүүст 1-2 хоногт илэрч байна. Эмийн найрлагад харшилтай хүмүүсд хүчтэй анафлаксийн шок үзүүлж болох бөгөөд гэхдээ вакцин хийх компаниас үүнийг тооцоолон эрүүл мэндийн удирдамж гаргасан байна. 

Вирусийн хоруу чанар их тул зарим хүмүүст удаан хугацаанд зовуур илэрч болно. Гэхдээ зовуур их байх тусам дархлаа тогтох боломж дагаад их байдаг байна.

Огт зовуур өгөхгүй бол дархлаа сул тогтох боломжтой хэмээн Хятадын Эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.  

БНХАУ-ын Sinopharm болон Sinovac компанийн вакцины бүртгүүлэх хүсэлтийг судлан үзэж байгаа, энэ сарын эхний хагаст багтаан бүртгэлийн асуудлыг хэлэлцэх товтой байгааг ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдсэн

Анхааруулга :

Хүүхэд, дархлаа уналтын өвчтэй болон жирэмсэн хүмүүсд дархлаа хэр удаан хугацаанд тогтох нь тодорхойлогдоогүй учир хийхээс вакцин тарихгүй байгаа ба харшлын зовууртай хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар ч дүгнэлт гараагүй байна. 

2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар ДЭМБ-ийн  жагсаалтад бүртгэгдээд байгаа вакцин:


1. Pfizer and BioNTech
2. Astra Zeneca \2 нэр төрлийн вакцин\
3. Serum Institute of India
4. Johnson&Johnson (Jannsen)
5. Moderna гэсэн 5 компанийн 6 нэр төрлийн вакциныг бүртгээд байна.