peak.mn
09 сарын 18, 2018
Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ.
Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой болох аж.
Харин Скайтел төвийн хажуугийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байгуулах ажил судалгааны шатанд явж байгаа гэнэ.
Түүнчлэн Богд уулын арын замын баруунаас зүүн чиглэлийн урсгалыг хааж, Яармагийн гүүр рүү нэвтрэх хэсгийн нэгдүгээр эгнээг нарийсган гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийж байгаатай холбоотойгоор Яармагийн зам баруунаасаа зүүн чиглэлд тогтмол ачаалалтай байгааг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.