Их дээд сургууль болон ЕБС-ийн сурагчдын төгсөлтийн баяр өнөөдрөөс эхэлж ирэх сарын 15 хүртэл үргэлжилдэг. Энэ үеэр хүүхэд залуучууд янз бүрийн гэмт хэрэгт холбогдох зөрчил ихэсдэг байна.

Тиймээс Нийслэлийн цагдаагийн газар,  НМХГ, НБГ, БСШУСЯ-наас мэдээлэл хийлээ. 

Зөрчил нь голдуу хамт олноороор архидан согтуурч, хулгай, залилангийн хэргийн хохирогч болдог байна. Тиймээс цагдаагийн байгууллагынхан сургуулийн захиргаа, НБГ-тай хамтарч ажиллахаар болжээ. Арга хэмжээний үеэр төгсөх ангийн оюутан сурагчдад ухуулга сурталчилгаа хийх аж. Мөн Нийслэлийн ойролцоох амралтын газрууд болон баар цэнгээний газруудад хяналт шалгалтыг өнөөдрөөс эхлэн 6 дугаар  сарын 15-ныг хүртэл хийхээр болсон талаар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Оюутнууд хонхны баяраараа Зайсан толгой, Гандантэгчинлэн хийд, Сүхбаатарын талбайд очиж зураг авахуулдаг. Энэ үеэр дарс, оргилуун дарс задалдаг бичигдээгүй хууль бий. Харин Зөрчлийн тухай хуульд "Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн бол 25 нэгжээр буюу 25 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг. Үүнийг мэдэхгүйгээс оюутнуудыг энэ заалтыг зөрчин торгуулдаг аж. Тиймээс оюутан сурагч төдийгүй иргэдэд зөвшөөрөөгүй газар архи согтууруулах ундаа анхааруулсан юм.