ЙЕРУСАЛИМ. /BBC/. Израилын хэт барууны үзэлт “Еврейн хүч” намын дарга Майкл Бен-Ариг ирэх дөрөвдүгээр сард болох сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргасан байна.

Ингэснээр сонгуулийн хорооноос өмнө нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгожээ. М.Бен-Аригийн шүүмжлэлд өртсөн шалтгаан нь Израилд оршин суудаг Араб иргэдийн талаар түүний хэлсэн үгтэй холбоотой аж. 

Хууль зүйн сайд Авичай Мандельблит энэ тухай хэлэхдээ, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлсэн гэжээ. 

Үүний зэрэгцээ дөрөвдүгээр сарын 9-нд болох сонгуульд өрсөлдөхийг нь хориглоод байсан Израилд оршин суудаг Араб гаралтай иргэдийн намуудаас нэр дэвшигчдийн сонгуульд оролцох эрхийг сэргээсэн тухайгаа Дээд шүүх албан ёсоор мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг