Саруулын Ариунжаргал
07 сарын 09, 2018
Аз жаргалтай гэр бүл бусдаас юугаар ялгардаг бол. Тэгвэл танд төгс гэр бүлийг бүтээхэд тус болох 5 зарчмыг танилцуулж байна.
Төгс гэр бүлийн 5 зарчим
#1. Зарчим - Танд юу чухал вэ?
Охин тань ээжийнхээ уруулын будгаар будаж, хүү тань том хүн шиг мэндэлж, хүүхдүүд тань яг л тань шиг үйлдэл үзүүлж, дадал зуршилтай болдог. Тэд үргэлж биднээс суралцаж байдаг. Гэхдээ биднийг загнаж, хүмүүжүүлэх нэртэй арга хэмжээг зохиоход суралцдаггүй. Харин та ямар зарчмаар гэр бүлээ босгож байгаа дээр суралцдаг юм. Хүн яаж гэр бүлээ зохиож, бүтээж байгаагаас шалтгаалж эцсийн үр дүнд яаж амьдрах нь харагддаг.
#2. Дундын сонирхол - Гэр бүлийн гишүүдийг юу холбож байна?
Гэр бүлийн харилцаа янз бүр байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг дэмжиж, тэмцээн уралдаанд хамт идэвхитэй оролцдог бол зарим эцэг эхчүүд хүүхдээ огт тоохгүй, хүүхэд явж буй дамжаандаа хүчээр шахуу явдаг. Гэтэл дундын сонирхолтой гэр бүлийн гишүүд хоорондоо илүү бат бөх харилцаатай байдаг. Тэдэнд үргэлж ярих зүйл байдаг бөгөөд найз нөхөддөө гэрт ярьсан зүйлсээ ярьдаггүй байна.
Тиймээс хүүхэд тань ямар сонирхолтой, юугаараа ижил төстэй, аль сонирхлыг нь хөгжүүлэх вэ гэдгийг сайтар бодож үзээрэй.
#3. Гэр бүлийн уламжлал - Гэр бүлийг юу тухтай болгодог вэ?
Бүх гэр бүл өөр өөрийн гэсэн гэр бүлийн уламжлалтай байдаг. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн уламжлалыг эмээ өвөө, эцэг эхчүүд хүүхэддээ зааж сургаж, үлгэр дуурайлал үзүүлж байдаг. Гэр бүлийн уламжлал бол гэр бүлийн түүх болж үлддэг.
Тиймээс хэзээ ч шинэ уламжлал бий болгоход оройтохгүй юм. Гол нь чин сэтгэлээсээ, гэр бүлээрээ хийх зүйлийг олох хэрэгтэй. Шинэ хоолны жор, гэр бүлийн баяр, удам дамжсан хуримын даашинз гээд л маш олон зүйлс бий.
#4. Хөгжил - Юу хамт хөгжихөд тус болж байна вэ?
Ямар ч хөгжилгүйгээр карьер, хувийн өсөлт гэж байхгүй. Харин гэр бүл бидний хувьд хэзээ ч өөрчлөгдөхгүй, байнгын мэт санагддаг. Эмэгтэй хүн хайртай залуутайгаа сууж, хүүхдийг нь төрүүлсний дараа бүх үүргээ гүйцэтгэсэн мэт болдог.
Гэтэл гэр бүл ч гэсэн өсөж, дэвшиж, гэр бүлийн гишүүд үргэлж суралцаж, том болж байх ёстой. Суралцах маш олон зүйл бий. Жишээлбэл бие биедээ эрх чөлөөг өгөх, бие биенийгээ ойлгох, хүндрэл бэрхшээлийг даван туулах. Мэдээж зэрэг өсөж дэвжих хэрэгтэй.
#5. Асуудлыг шийдвэрлэх - Гэр бүлийг юу хадгалан үлдэж байна вэ?
Төгс гэр бүл гэдэг бол үр хүүхдүүд нь эцэг эхийн анхаарлын төлөө өрсөлддөггүй, асуудал бүр бөөрөнхий ширээний ард ярилцаж шийдэгддэг. Харин хамгийн том сэтгэлээр унагдаг зүйл бол энэ бүх зүйл эсэргээрээ байх үед. Хэрүүл уруул, уур уцаар, доромжлолтой гэр бүл яаж төгс гэр бүл байх вэ?
Ийм гэр бүлүүд эрт асуудлаа шийдвэрлэж сурахгүй бол хэзээ нэгэн цагт дайны талбар болж хувирна. Хэрүүлээс зугтах хэрэггүй. Харин ярилцаж, хоёр биенээ сонсож, нэгэн шийдэлд хүрч байх хэрэгтэй гэж сэтгэл зүйчид зөвөлдөг. Тиймээс гэр бүлийн гишүүд байгаа асуудлаа бүгдийг нь ярьж сурах хэрэгтэй юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.