Хүүхдийн хөгжилд зарцуулсан ганцхан ам.доллар хожим ажлын байранд гарахад нь 12 дахин үржигдэж өгөөжөө өгдөг гэсэн судалгаа бий. Тиймээс гаднын улс орнуудад хүүхэд мэндэлсэн цагаас л боловсролд нь зориулсан хадгаламж нээдэг аж.

Тэгвэл монгол эцэг эхчүүд ямар хэлбэрээр хуримтлуулж хүүхдийнхээ ирээдүйн их сургуулийн төлбөрийг хадгалж, хуримтлуулж болох вэ? Энэ талаар эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой ярилцлаа.

Хүүхдээ төрсөн цагаас нь эхэлж шууд хуримтлуулж эхэл

Харвард, Оксфорд, Стэнфорд гээд хамгийн алдартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд хүүхдээ сургана гэдэг биелэхгүй мөрөөдөл шиг сонсогдож байж мэднэ. 

Үнэндээ дундаж орлоготой ямар ч айлын хувьд боломжтой зүйл гэдгийг эдийн засагч хүний хувиар тодотгон хэлье.

Харвардын их сургуулиар жишээ татъя л даа. Энэ сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөр дунджаар 200 мянган ам.доллар. Инфляц, үнийн өсөлтийг тооцоолбол таны хүүхдийг оюутан болоход 300 мянган ам.долларт дөхөж мэдэх юм.

Өнөөдөр сонсоход ой тойнд багтахгүй том тоо шиг санагдах ч 15-20 жилийн хугацаанд тууштай хуримтлуулж чадвал энэ мөнгийг бүрдүүлэх боломжтой. 


Яаж вэ гэж үү?

Дөнгөж мэндэлсэн хүүхэд өсөж оюутан болтол эцэг эх танд 20 жилийн хугацаа байна гэсэн үг. 

Энэ хугацаанд 20 жилийн турш сар бүр тогтмол 300 мянган төгрөгийг хуримтлуулж чадвал нийт 72 сая төгрөг болно. 

Хэрэв “Мандал хуримтлал” -ыг ашиглан хадгаламжаа тогтмол хөтөлбөл хуримтлалын өгөөж нэмэгдээд 400 орчим сая төгрөг болж өсөх юм.

Сүүлийн үед хуримтлуулдаг тэр дундаа хүүхдэдээ зориулж тусгайлан хадгаламж нээдэг эцэг эхчүүд олон болсон. Жишээ нь манай дээр сард шууд 300 мянган төгрөгийг нэг дор хийхгүйгээр өдрийн 10 мянган төгрөг автоматаар хүүхдийнхээ данс руу хуримтлуулдаг хүмүүс ч бий.

Эцэг эхчүүд энэ мэтээр хуримтлалын хүчийг ашигласнаар ирээдүйд хүүхдэдээ олон боломжийг нээж өгч чадна. 

Дэлхийд үнэлэгдэх шилдэг их сургууль төгссөн хүүхэд хэдхэн ажил ажиллаад л ээж аавынхаа 20 жил цуглуулсан мөнгийг нөхөөд олчихдог.

 Хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах нь урт хугацаандаа хамгийн үр дүнтэй, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт байдаг юм шүү. 

Бичлэг үзэх:


 

Мөнгөтэй болохоороо хадгалах уу эсвэл өнөөдрөөс эхлэх үү?

Ихэнх нь хүн яваандаа мөнгөтэй болохоороо эсвэл яваандаа их хэмжээний мөнгө хадгална гэж боддог. Монголчууд аяндаа болно доо гэж ярих дуртай нь нөлөөлдөг байх. Үнэндээ аяндаа болдог гэж зүйл байдаггүй.  

Санхүүгийн тал дээр анхнаасаа л төлөвлөгөөтэй явах ёстой. 

Үнэндээ энэ бол монголчууд бидний сэтгэлгээний алдаа юм.

Хуримтлалын хүч нь хадгалж буй мөнгөн дүнгийн их багаас үл хамааран урт хугацаанд, хамгийн гол нь тасралтгүй хуримтлуулж сурахад л оршдог. Үүнийг хэрэгжүүлж болох энгийн зөвлөгөө хүргэе. 

   1. Автомат хуримтлал ашигла

Хуримтлуулах мөнган дүнгээ данснаасаа шууд татуулах тохиргоо хийлгэх нь хадгалж сурахаар хичээж буй хүнд бүхэнд тохиромжтой санагддаг.

Жишээ нь Засгийн газраас сар бүр хүүхдэд 100 мянган төгрөг олгодог шүү дээ. Түүнийгээ “Мандал хуримтлал” аппликейкшний тусламжтайгаар автоматаар хадгалж болно.

   2. Зорилгоо бодож төлөвлөөд данс нээхийн учир

Зорилго, төлөвлөгөөгүйгээр хуримтлалын данс бүү нээгээрэй. Сэлүүргүй завьтай далайд гарвал живдэгтэй адил зорилгогүй хуримтлал урт настай байж чаддаггүй. 

Тиймээс байрны урьдчилгаа, аялал, хурим, хүүхдийн сургалтын төлбөр гээд зорилготойгоо уялдуулах нь зүйтэй.

Ингэснээр гэнэтийн зүйлд мөнгөө зарцуулахаас сэргийлдэг.

   3. Хуримтлалаас богино хугацаанд өндөр ашиг бүү хүлээ

Хуримтлал нь санхүүгийн нэг төрлийн бүтээгдэхүүн. Гэхдээ хувьцаа, койн шиг заримдаа богино хугацаанд гэнэтийн их ашиг авчирдаггүй гэдгийг тооцоолох ёстой. 

Хөрөнгийн захын компаниуд хүн татах гээд хувьцаа, бонд ав гэхээр шууд өөрөө дур мэдээд авчхаж болохгүй. Шууд алдагдал хүлээх магадлалтай. Аялагчид Алтай Таван Богд руу авирах гэж байгаа бол мэргэжлийн уулчидтай хамт гардаг. Наад зах нь үс засуулах, хоол хийхэд тогооч хэрэгтэй байгаа биз дээ. Яг түүнтэй адил. 

Хувьцаа бол ажил тараад амрангаа авчихдаг зүйл огт биш.

Мэргэжлийн хүнтэй нь, компанитай нь хамтарч мэдлэгтэйгээр орох ёстой.

Хувьцаа бол урт хугацаанд шидээ үзүүлдэг мөнгө өсгөх хүн төрөлхтний бодож олсон гайхалтай бүтээгдэхүүн.


Зээлээс зээлийн хооронд буюу “Үхлийн тойрог”-т ормооргүй байвал…

Дөрвөн хүүхэдтэй дундаж монгол айл 6-7 жилийн турш санхүүгийн хүнд дарамтад амьдардаг гэх судалгаа бий. Энэ асуудал хүүхэдтэй болсон хойноо байрны урьдчилгаа төлөхөөс эхэлдэг. 

Ипотекийн зээлд хамрагдаж зээлээ төлөөд явтал эхний хүүхэд нь оюутан болж байна. Төд удалгүй дараагийн хүүхэд оюутан болдог. 

Монголдоо сурсан ч гадаадад сурсан ч аав ээжүүд их сургуулийн төлбөрийг нь бэлдэж таарна. Энэ мэтээр цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд олон жил амьдарч яваа дүр зураг элбэг. Гэтэл энэ чөтгөрийн тойргоос гарах шийдэл нь тун энгийн. Зорилготойгоор хуримтлуулж эхлэх хэрэгтэй. 

Үүнд тохирсон хамгийн ухаалаг шийдэл нь “Мандал хуримтлал” аппликейшн юм. 

Хадгалж эхэл, хуримтлуул гэхээр зарим хүмүүс шууд уурлаж бухимддаг. 

Өнөөдрийн монголын амьдрал ямар байгааг мэдэх үү, хэдээр нь хоолоо идэж, хэдийг хадгалах вэ гэдэг. 

Тэгсэн хэрнээ өөрөө хамгийн үнэтэй гар утас зээлээд л барьчихсан, хэрэглээндээ хамаг мөнгө үрчихдэг, дансандаа хуримтлал үүсгээгүй байдаг. 

Ийм хүнийг санхүүгийн боловсролгүй л хүн гэж хэлнэ. Яг үнэнийг хэлэхэд бидний санхүүгийн сэтгэлгээ хөгжсөн орнуудаас 30-40 жилээр хоцорчихсон. 

Үүнийгээ ч хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгж байж урагшилна. Бусад улс орнууд хуримтлалыг зуршил болгочихсон, хуримтлалын хүчийг ашиглаж байж өнөөдрийн хэмжээнд хүрсэн байдаг.  Өнөөдөр байгаа хадгалдаг ганц нэгхэн аппликейшний нэг нь шүү дээ. Бусад банк, аппликейшнуудаас зээл авчихсан, банкнаас хамааралтай болчихсон байна. Нэг зээлээ төлөөд нөгөөгөөс нь авдаг. Тиймээс бид Мандал хуримтлалын аппликейшнийг гаргаж ирсэн юм.