МОСКВА/РИА Новости/. Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 1 тэрбум ам.доллар зарцуулах зөвшөөрлийг олгосон тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны цахим хуудаст мэдээлсэн байна.

Энэ мөнгийг АНУ-ын өмнөд хилд хананы 91 км орчим урт хэсгийг барих болон Аризона муж улсын Юма хот, Техас муж улсын Эль-Пасо хотуудын замуудыг сайжруулах, гэрэлтүүлгүүдийг тавихад зарцуулах аж. 

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, энэ мөнгө нь Дональд Трампт хана барихад олгосон эхний 1 тэрбум ам.доллар болж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг