Удаан хугацааны харилцааг халуухан, хөлс урсгасан секстэй холбож ярихгүй нь олонтаа. Гэвч олон жил хамт байсан ч унтлагын өрөөн дэх амьдралын амтыг шинээр нь хадгалах аргаа олсон хос олон бий. Тэдний нууц юу юм бол? Секс судлаачид халуухан сексийн амьдралтай хосын 7 дадлыг хуваалцлаа.

1.Тэд сексгүйгээр ч нэгнээ догдлуулж чаддаг.

“Секс хийх боломжгүй үед ч нэгэндээ хүрч, хүрэлцэж дур хүслийг нь өдөөж чаддаг байх. Дур хүсэл ихтэй хосуудын хувьд секс бол ердөө л мөсөн уулын оргил төдий. Дур хүслээ өдөөчихөөд хангаж чадахгүй гэхээр хэцүү санагдаж болох ч нөгөөтэйгүүр тохиромжтой мөч ирэх үед дур хүсэл оволзож, тун халуухан хугацааг өнгөрөөх болно” - Стивен Снайдер, секс судлаач, Love Worth Making: How to Have Ridiculously Great Sex in a Long-Lasting Relationship номын зохиолч.

2.Жил ирэх бүр тэдний секс илүү “заваан” болдог.

“Сексийн халуухан амьдралтай хосууд үргэлж шат ахиж байдаг. Тухайлбал, этгээд байрлал турших, хамтрагчийнхаа сонирхолд нийцүүлэн, харгалзаж үзэх, шинэ нууцаа дэлгэх гэх мэт. Сексийн амьдралаа урт хугацаанд халуухан, шинэ мэдрэмжээр дүүрэн байлгахын тулд бүтээлч байж, тогтсон хэв маягаасаа татгалзах хэрэгтэй” - Селеста Хиршман, секс судлаач, Making Love Real: The Intelligent Couple’s Guide to Lasting Intimacy and Passion номын зохиолч.

3.Тэд өөртөө анхаардаг.

“Сексийн халуухан амьдралтай хосууд тачаангуй байх нь сексийг илүү сайхан болгодгийг мэддэг. Энэ нь өдөр бүр спиннингийн хичээлд сууж, илүүдэл жингүй байх ёстой гэсэн үг биш. Гайхалтай секс гэдэг бол зөвхөн хамтрагчтайгаа үүсгэдэг харилцаа биш, өөртэйгөө үүсгэсэн харилцааг ч хэлдэг. Өөртөө анхаарч, таныг тачаангуй байхад, сайхан секс хийхэд саад болж байгаа зүйлд анхаарч, шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй” - Ванесса Марин, секс судлаач.

4.Тэд унтлагын өрөөнд ч, өөр газар ч хөгжилдөж чаддаг.

Секс үргэлж дүрэлзсэн, хорхой хүргэсэн, хүчирхэг байх ёсгүй. Инээдтэй чимээ гарна, санамсаргүй алдаа гаргах үе бий. Энэ үед сексийн халуухан амьдралтай хосууд их юм бодолгүй инээлдээд л өнгөрдөг. Стрессийг унтлагын өрөөнөөсөө гаргаж, сексийг зугаа цэнгэл хэмээн хүлээж авч чаддаг байх хэрэгтэй” - Кимберли Резник Андерсон, секс судлаач, Лос Анжелесын их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн сэтгэл судлаач профессор.

5. Тэд сексийн үеэр гар хангалга хийдэг.

“Нэгэн нууц хэлж өгье. Гар хангалгыг ганцаараа хийгээгүй үед хавьгүй сонирхолтой байдаг. Энэ зуур хамтрагч тань таны дур хүслийг өдөөх “магистрын хичээл”-д сууж байна гэсэн үг. Халуухан хосууд өөр өөрийн гэсэн онцгой дур хүсэлтэй, тэд сексийн бага ч гэсэн хэсгийг хүрэлцэхгүйгээр, харцаараа харилцаж өнгөрөөдөг” - Шэннон Чавес, сэтгэл засалч, секс судлаач.

6. Тэд нэгнийхээ төсөөллийг нээдэг.

“Халуухан хосууд туршлагатай, өгөөмөр, сониуч байдаг. Энэ бол сексийн амьдралаа урт хугацааны туршид амттай байлгах гол дүрэм. Тэд хэн хэнийхээ бэлгийн дур сонирхлыг мэддэг, хүндэтгэдэг, үүнийг нь өгөхийн төлөө өөрийн бардам зан, үзэл бодлыг давж чаддаг” -  Хиршман.

7.Тэд хайр халамжаа ноололдож харуулдаг.

“Ажилдаа явахаас өмнө үнэсэлдэж, нэгнийхээ өгзгийг дэггүйгээр алгадаад авах таны бодож байгаагаас ч чухал ач холбогдолтой. Нэг нэгэндээ хайртай, тэднийг сонирхдог хэвээр гэдгээ харуулах гайхалтай арга бол ийнхүү өдөх юм. Хүрэлцэх бол хайрын 5 хэлийн нэг. Энэ хэлээр “ярихад” хосууд илүү холбогдож, нэгнээ гэсэн хайр сэтгэл нь ундардаг. Өөрөөр хэлбэл, секс хийхгүйгээр хөтлөлцдөг, илэлцдэг, үнэсэлддэг, илж таалдаг хосууд илүү тайван, нягт холбоотой байдаг юм”  - Чавес.