Эрдэмтдийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн Булган аймгийн Баяннуур суманд байрлах Алтан ургийн язгууртан Халхын Цогт хунтайжийн цагаан байшинг виртуал орчинд сэргээн урлажээ. Энэхүү бүтээлийг виртуал эвентээр дамжуулан энэ сарын 20-22-ны хооронд олон нийтэд толилуулах аж.
Виртуал эвентийн хөтөлбөр:
Цогтын цагаан байшин виртуал музей - Дуутын хадны бичээс виртуал үзвэр
Шагайн наадгай - 4 бэрх шагайн мэргэ
Цогт хунтайжийг хэн сайн мэдэх вэ? - Асуулт, хариултын тэмцээн явагдана.
Энэхүү арга хэмжээнд GUYUK метаверсээд дамжуулан оролцох боломжтой.