Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Цагаан Уул” хайрын шүлгийн наадамд оролцогчдын бүтээлийг авч эхэлжээ. Найрагчдын бүтээлийг энэ сарын 15-наас ирэх сарын 10-ны өдрийг хүртэл авах бөгөөд тэмцээний II шат “Унаган хайр”, III шат “Эцэг эхийн хайр”, IV шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд болох юм байна.