Реалити шоуны од Ким Кардашианы хамгийн бага дүү Каяли Женнер охинтой болсон талаараа таван цагийн өмнө инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн есөн сарын хугацаанд ямар адал явдал туулсан, хүүхдийнхээ тухай анх яаж мэдсэн талаараа 10 минутын бичлэг хийжээ. 

Тэрбээр мөн твиттертээ “Жирэмслэлт миний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэгжүүлсэн, амьдрал өөрчилсөн үе байлаа. Би тэр үеээ санах болно” хэмээжээ. Түүний жиргээг орчуулан хүргэвэл:

"Та бүхнийгээ таамаглал дунд үлдээсэнд уучлаарай. Би бүхий л адал явдлаа та бүхэнтэй хуваалцаж, та нар үүнд минь дассаныг ойлгож байна. Миний жирэмслэлт гэхдээ бүх л ертөнцийн нүдэн дээр байлгахыг хүсээгүй ганц зүйл маань байсан. Насан туршид хүлээх үүрэгтээ байж болох хамгийн эерэг, стрессгүй, эрүүл аргаар бэлдэх хэрэгтэйгээ би мэдсэн. Би том гэнэтийн бэлэг барьж, ямар нэг сурталчилгаа хийж та бүхэнд мэдэгдэхийг хүсээгүй. Миний бүх стресс, сэтгэл хөдлөлийг үр минь хамт мэдрэх учраас би бяцхан амьдрал, аз жаргалынхаа төлөө ийм шийдвэр гаргасан. 

Жирэмслэлт миний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэгжүүлсэн, амьдрал өөрчилсөн үе байлаа. Би тэр үеээ санах болно. Надад тусалж дэмжин, энэ онцгой мөчийг минь нууцалж өгсөн найз нөхөд, ялангуяа гэр бүлийнхэндээ талархая. Үзэсгэлэнтэй, эрүүл охин минь бидэнд хоёрдугаар сарын 1-нд ирсэн, энэ ивээл ерөөлийг хуваалцахаас тэсэн ядан хүлээж байна. Ийм гал халуун хайр, аз жаргалыг би өмнө мэдэрч байгаагүй. Ойлгосонд баярлалаа."

 

Энэ бол 20 настай Каяли Женнерийн анхны төрөлт. Тэрбээр реппер Трэвис Скоттой үерхэж байгаа билээ. Нүүр будгийн Kylie брэндийг үүсгэн байгуулагч, реалити шоуны од Женнер хүүхэдтэй болох гэж буйгаа огт дэлгээгүй. Сошиал медиад амьдардаг гэр бүлийн хувьд есөн сар нуугдана гэдэг сонирхолтой сонголт байлаа. 

Ингээд түүний есөн сар туулсан адал явдлыг сонирхоно уу.