Жоан Роулинг: Амжилттай яваа хүмүүс өглөө 4 цагт босдог

Ц.Усанболор
03 сарын 04, 2019

“Эрт босвол нэгийг үзнэ” гэх зүйр үгийг бид бүгд мэднэ. Биднийг бага байхад эцэг эх маань өдөр бүр энэ үгийг хэлнэ. Ээж минь намайг өглөө бүр 5 цагт босгодог байв. Харин би ингэж эрт босохыг хүсдэггүй байлаа. Яг ийм үзэл бодлыг өнөөдрийн нийгэм хүлээн зөвшөөрч байна.

Apple компанийн тэргүүн асан Тим Кук өдөр бүрийг 3 цаг 45 минутад эхэлдэг. Олон шилдэг зохиолуудын зохиолч Дэн Браун 4 цагт босдог бол олон улсын сүлжээ “Kohl” супермаркетын захирлуудын зөвлөлийн дарга Мишель Гесс 4 цаг 30 минутад босдог. Дээрх жишээнүүдийг харахад нээрээ л амжилттай хүмүүс эрт босдог юм байна гэж бодож болох. Гэвч энэ нь яг үнэн үү?

Inc.com сайтынх энэ асуултын хариултыг нэгэн нийтлэл тавьсны дараа авчээ. Гэвч тэд өөрсдийн хүсэн хүлээж байсан хариултыг авч чадаагүй. Харин тэрхүү хариулт нь Twitter хуудсыг “дэлбэлэх” дөхжээ. Тэр хариулт нь товч бөгөөд тодорхой. Тэр хариултад зөвхөн гурван үг орсон байна. Гарри Поттер номын зохиолч Жоан Роулинг сайтын нийтлэлийг хуваалцахдаа энгийн гурван үгийг бичин дагагчидтайгаа хуваалцжээ.

“Чөтгөрлүүгээ тонилцгоо л доо”

Үүний дараа түүний энэ саналыг дэмжигчид маш олноор нэмэгдэх болж. Энэхүү жиргээ нь 500.000 лайк, 5000 коммент цуглуулжээ. Үүнээс үзэхэд хүн бүр эрт босож, амжилтын төлөө тэмүүлэхэд бэлэн биш байна гэсэн үг. Эрт босох тухай мөн сэтгэл судлаач Адам Грант бичихдээ:

“Энэ ертөнцийн жинхэнэ амжилттай яваа хүмүүст таны хэдэн цагт босдог огтхон ч хамаа байхгүй. Хүн бүр өөрт тохирдог хэмнэлийн дагуу босож байх хэрэгтэй”.

Магадгүй бусдад тохирч байгаа амьдралын хэв маяг танд огтхон ч тохирохгүй байж болно. Хэн нэгэн эрт босоод ажлаа амжуулж чаддаг бол зарим нэг нь арай орой босож ажлаа амжуулдаг байна. Таны амжилтад таны босдог цаг огтхон ч хамаагүй. Харин таны ажлаа хийж байх хугацаа хэр өгөөжтэй, хэдий хэр их зүйл хийж амжиж байгаа, хэр чанартай ажлаа хийж байгаагаас хамаардаг. Харин хэр амжилттай яваа нь магадгүй таны өглөөг хэрхэн угтаж байгаагаас хамаарч болно. Таны өглөө өөдрөг, баяр хөөртэй эхэлбэл таны тэр өдөр бүхэлдээ л аз жаргалтай. Хэрэв та 10 цаг хүртэл унтаж амарсны дараа өөдрөг сэрдэг бол энэ таны амьдралын хэв маяг байж болох юм. Энэ нь таныг саятан болох замыг хааж байна гэсэн үг огтхон ч биш.

Тиймээс дээрх бүгдээс харахад та өөрт тохирсон амьдралын хэв маягийн дагуу ажиллаж амьдрах нь зөв бөгөөд ажлаа хийж байх үедээ бүрэн төвлөрч, өөрийгөө бүрэн дайчилж ажиллах хэрэгтэй юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.