Ж.Нармандах: Хүүхдийн толгойг өдөрт 2 удаа угаах нь сульдаа өвчнөөс сэргийлдэг

Х.Оргил
11 сарын 09, 2018

Хоёр нас хүртэлх хүүхдийг архит буюу сульдаа өвчнөөс сэргийлэх амархан аргууд бийг хүүхдийн эмч Ж.Нармандах эмч зөвлөж байна.


Хоёр хүртэлх настай хүүхдийн толгойг өдөрт 2 удаа угаах нь өндөр үр дүнтэй. Цагийн хувьд өдөр болон орой унтахаас өмнө угааж занших нь хүүхдийг тайван унтаж амрахад нь нөлөөлнө. Ингэж заншвал хүүхдийн унтах хугацаа уртасч, амрах хооронд нь дархлааны эд эсүүд идэвждэг. Нүүрийг нь ойр ойрхон угаах ч маш сайн.

Мөн цэгэн иллэг хүүхдийн дархлаанд эерэг нөлөөтэй. Иллэгийг 1 сартайгаас эхлэн булчингийн ширхэгийн дагуу зөөлөн хийгээрэй. Нярай гэлтгүй цэгэн иллэг нь хүүхдийн бие дэх дархлааны урвалыг эрс нэмэгдүүлдэг. Илэхдээ ээжүүд нь өөр зүйлд сатааралгүй хайрлаж энхрийлэх нь үр дүнтэй. Өвчтэй, халуунтай аль нь ч бай энэ арга маш үр дүнтэй.

Харин Эмнэлэгт хандсан хүүхдүүдийн хувьд үндсэн эмчилгээг тав хоногт багтааж хийдэг. Тэд эмнэлгээс гараад гэртээ 14-21 хоног үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх ёстой. Ер нь амьсгалын замын халдварт өвчин хөнгөн туссан тохиолдолд 14-21 хоногт бүрэн эдгэрдэг. Ханиад нь хүндэрч хатгалгаа болсон тохиолдолд 28-45 хоногийн дараа эдгэрнэ.





Холбоотой сэдвүүд

ханиад хүүхэд эмч сульдаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.