Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Малчны хотонд төрж өсөж, тэндээс сонгогдсон гишүүний хувьд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж байна. Улсын төсвийг Засгийн газар хэлэлцэж батлаад УИХ-д оруулж ирсэн. Гэвч төсөв, төсөвт тавьсан хоригийн асуудлыг ярих гэж байхад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд нь чуулганы хуралдаанд орж ирэхгүй юм.

Нэн ялангуяа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар орж ирэх ёстой. Бид асуух зүйлээ асуумаар байна. Улс эх орны амин чухал асуудал болох төсвийг ярьж байхад сүүлээ хавьчиж алга болчихоод твиттер, фэйсбүүкт нэг их том том юм бичээд сууж байх юм. Тиймээс Засгийн газрын гишүүдийг хуралдаанд оруулж ирэх горимын санал гаргаж байна" хэмээв.