Саяхны судалгаагаар, гэрлэсэн хосуудын 44 хувь нь долоо хоногт нэгээс илүү удаа маргалдах нь эрүүл саруул, үр дүнтэй харилцааг удаан хугацаанд хадгалахад тусалдаг гэж дүгнэжээ. Үнэндээ, амар тайван байдлаар олон удаа маргадаг хосууд илүү хамт байх магадлалтай. Тэд бага зэрэг буруу ойлголцдог ч тэдний хайр бол үнэн бөгөөд чин сэтгэлээсээ гэдгийг мэддэг.

Бид яагаад маргалдах нь таны харилцаанд эерэг нөлөө үзүүлдэгийг дараах жагсаалтаар харуулахыг хичээлээ.

Зөв маргалдах нь хосуудын харилцааг дараагийн түвшинд аваачдаг

Тогтмол зөрчилдөөнөөс зайлсхийх нь урт удаан хугацааны харилцаа тогтоох хамгийн сайн арга биш юм. Үүний эсрэгээр, хэрэв та маргаж байхдаа, оюун бодлоо ам хэлээрээ тайлбарлах чадвартай бол энэ нь харилцаагаа өөр түвшинд аваачхад бэлэн байна гэсэн үг юм.

Төлөвшсөн хүмүүс хувь хүн рүү халдан, хашгичдаггүй. Харин үүний оронд тэд эрүүл маргаанаар зөвшилцөлд хүрч, харилцан ойлголцон харилцаагаа сайжруулхыг үргэлж хичээдэг.

Маргаж байна гэдэг нь та түүний хувьд хамаатай гэсэн үг юм

Мэдээжийн хэрэг, таныг галзуурахад хүргэдэг зарим хамтрагчийнхаа зуршилуудад хараагүй юм шиг нүдээ аниад өнгөрөх нь маргалдсанаас хялбар байх магадлалтай. Гэвч та ирээдүйд илүү сайн үр дүнд хүрэхийн төлөө маргаанаас үүдэн гарах сэтгэлийн зовиурыг тэсвэрлэхэд бэлэн байгаа нь таны жинхэнэ хайрын шинж тэмдэг байж болох юм. Өөрөөр хэлбэл, та харилцаандаа ач холбогдол өгч байгаагийн илрэл гэнэ.

Маргалдах нь таны харилцааг хялбар болгодог

Харилцаандаа итгэлтэй байдал бий болгохын тулд та чимээгүй байж болохгүй. Үүний эсрэгээр та хамтрагчдаа нээлттэй байж, өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээн, бие биенийгээ анхааралтай сонсох хэрэгтэй. Маргалдах нь харилцааны энгийн хэлбэр бөгөөд хамгийн шударга хэлбэр юм. Бид маргалдах үедээ дотоод сэтгэлээ нээж, бие биетэйгээ холбогдон, дотно харилцаа, итгэлийг бий болгон хамтрагчтайгаа үр өгөөжтэй харилцах аргыг заадаг.

Маргалдаж байна гэдэг нь харилцаа эрүүл байгаагийн илрэл 

Сэтгэл судлаачид эрүүл саруул, аз жаргалтай харилцаанд 7 гол зүйл байдаг гэж үздэг бөгөөд тэдний нэг нь маргаан байдаг. Үнэн хэрэгтээ хэрэв хосууд хэзээ ч маргадаггүй бол энэ нь тэдний харилцаанд ямар нэг зүйл зөв биш байгаагийн шинж тэмдэг байж болох юм.

Маргаан нь хосууд өөрсдийн үнэ цэнийг эргэцүүлэн, чухал ач холбогдолтой зүйлсийн талаарх мэдрэмжээ хуваалцахад тусалдаг. Гэсэн хэдий ч, таны маргаан тань эрүүл байх нь чухал бөгөөд түрэмгий биш, өөрийн илэрхийлэх гэсэн санааг дуугаа өндөрсгөхгүйгээр хэлэхийг хичээх хэрэгтэй.

Маргалдах нь харилцааг улам хүчтэй болгодог

Хэрэв та хамтрагчтайгаа маргалдаж байгаа бол ялах, ялагдах нь хамаагүй. Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол бие биенийхээ тухай олж мэдэх, бүр илүү чухал нь өөрийгөө таних юм. Жижиг зөрчил мөргөлдөөн нь та хоёрын аль алиных нь жинхэнэ мөн чанарыг илтгэж, хамтдаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэхэд тусалдаг. Хэрэв та бүх бэрхшээлийг хамтдаа даван туулж чадвал, та хоёрын хоорондын харилцааг илүү бэхжүүлэх болно.

Маргаан гомдлыг тань тайлна

Хосуудын харилцаа бол тийм ч амар зүйл биш. Хэрэв та ханьдаа, гэрлэж амжаагүй бол хамтрагчдаа санаа тавьдаг бол хил хязгаар тогтоох хэрэгтэй. Хэрэв тэр үүнийг дагахгүй, харилцаандаа тогтоосон хил хязгаарыг эвдвэл таныг гомдоох болно.

Өөрийнхөө хувьд чухал болох зүйл дээр бат зогсохгүй байх нь хамтрагчид тань юу хүссэнээ хэлж эсвэл хийж болно гэсэн мэдрэмжийг өгөх магадлалтай. Энэ нь таны сэтгэлийн гомдлыг нэмэгдүүлдэг. Энэ бол эрүүл бус харилцааны эхлэл юм.

Энэ асуудлыг шийдэх хамгийн сайн арга бол өөрийн сөрөг мэдрэмжийг гарган, та хоёр өөрийн хэрэгцээтэй гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

Маргалдаж байна гэдэг нь та хоёр удаан байх магадлалтай

Зарим судалгаанаас үзэхэд хосууд ихэвчлэн маргаанаас зайлсхийх явдал байдаг - бид ямар нэг зүйл буруу гэж боддог ч юу ч хэлдэггүй. Энэ сул харилцаа нь салах хамгийн түгээмэл шалтгаан болдог байна.

Эмзэг асуудлуудыг хэлэлцэх нь таны харилцаанд сайн зүйл биш хэмээн хүмүүс итгэдэг ч эсрэгээрээ энэ нь үнэндээ тийм биш юм. Маргаан нь хосуудын анхаарлыг асуудал дээр төвлөрүүлж, хэт том болохоос өмнө тэдгээрийг шийдвэрлэх боломжийг олгодог. 



Эх сурвалж: brightside.me