Жагсагчид УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр Төрийн ордон руу орлоо

Б.Баясгалан
12 сарын 27, 2018

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхийг шаардаж буй жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Жагсаалд УИХ-ын зарим гишүүн, иргэд, иргэний нийгмийн хөдөлгөөн, олны танил хүмүүс болон нам эвслийн 25 мянга гаруй хүн нэгджээ. Тус жагсаалыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар санаачлан эхлүүлсэн.

Тэдгээр гишүүд дөнгөж сая жагсаалд ирсэн иргэдийн гарын үсэгтэй шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргэж өгөхөөр Төрийн ордон руу орлоо. Нам, хөдөлгөөнийнхөн болон иргэд М.Энхболдоос уг албан бичигт хариу өгөхийг хүлээн жагсаалаа үргэлжлүүлж, "М.Энхболд огцор" хэмээн уухай хашхирч байна.

Тус шаардах бичигт "УИХ-ын дарга М.Энхболд та огцрох өргөдлөө яаралтай өг. Хэрэв бидний энэ шаардлагыг хүлээж авахгүй бол бид 2019 оны 1 дүгээр сарын 10-нд орон нутаг даяар дараагийн тэмцлийг эхлүүлэх болохоо мэдэгдэж байна" гэжээ.


Эсэргүүцлийн жагсаалыг дүрс бичлэгээр шууд хүргэж байна.



Холбоотой сэдвүүд

жагсаал м.энхболд уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.