Ирц бүрдээгүй шалтгаанаар НИТХ-ын хурал үдээс хойш хуралдахаар болжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр 8 цаг 30 цагт эхлэх тов зарласан билээ. Гэвч НИТХ-ын ээлжит бус хуралдааны ирц бүрдээгүй учраас 2 цаг хүртэл хойшлогдлоо.

Энэ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх ёстой байв.

Гэвч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ирц 50 хувьдаа хүрээгүй учраас хуралдааныг хойшлуулжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргын ажлыг НИТХ-ын гишүүд хангалттай гэж үзсэн. Өнөөдөр зөвхөн Ерөнхий сайдын саналыг хэлэлцэх гэж байна. Хэрхэн эсэх бүрэн эрх нь НИТХ-ын гишүүдэд бий. Эхний ээлжинд бүлэг хуралдаж асуудлыг танилцуулсан. Одоогоор гишүүдийн ирц бүрдээгүй учраас хурлыг үдээс хойш 2 цаг 30 минут хүртэл хойшлууллаа” гэв.

Холбоотой сэдвүүд

нитх с.батболд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.