НӨАТ-ын урамшууллын 2018 оны 11 дүгээр сарын сугалааны тохирол 12 дугаар сарын 23-ны ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сонирхуулахад 2018 онд 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг 654 мянган иргэн авсан байна.

 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол байна. Буцаан олголтын хэмжээг хоёр жилийн өмнөхтэй буюу 2017 оны I улиралтай харьцуулахад 3 дахин өссөн байна.

НӨАТ-ын баримтаар сар бүр 1-1.5 тэрбум төгрөгийн хонжворыг азтануудад олгодог юм байна. НӨАТ-ын азтан тодруулсан цагаас хойш нийт 20 шахам тэрбум төгрөгийг азтанууд авчээ. Өнгөрсөн хугацаанд 269’666 азтан тодорсон нь нийт идэвхтэй хэрэглэгчийн 38% буюу ойролцоогоор 4 хүн тутмын нэг нь азтан болсон байна.

2018 онд Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн НӨАТ төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ч одоогийн байдлаар 1,5 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа юм