(COVID-19) цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаар чармайн ажиллаж байгаа билээ. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллахаар болсныг ЭМЯ мэдээлсэн.

Тэгвэл "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл гараад буй. Иймээс тэднийг ирэх даваа гаригаас эхлэн татан буулгаж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас албан ёсоор мэдэгдлээ.

Резидент эмч нар НҮБ-тай хамтран “Монгол Улс: (COVID19) - Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байсан юм. Энэ хугацаанд тэднийг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангажээ. Мөн өдөрт 20 мянган төгрөгийн  урамшуулал олгохоор тооцсон байсан гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.