Ираны нийслэл Тегеран хотод гэрийн тэжээвэр амьтантай иргэдийг баривчилж, амьдтыг хураан авах хөдөлгөөн эрчимжиж эхэлжээ.

Тус хотын цагдаагийн газраас иргэдэд нохойтой гадуур явахыг гэмт хэрэг хэмээн үзэхээ мэдэгдсэн байна. 

Уг хориг гаргасан шалтгаанаа олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд авч буй арга хэмжээ гэж тайлбарлажээ. 

Олон сар үргэлжилсэн мэтгэлцээний эцэст Ираны парламент гэрийн тэжээвэр амьтдын өмчлөлийг бүхэлд нь хязгаарлах “Амьтдын эсрэг олон нийтийн эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг удахгүй батлахаар болоод байгаа юм.

Цаашид тэжээвэр амьтдыг өмчлөхдөө хуулийн дагуу тусгай хорооноос зөвшөөрөл авах ёстой аж.

Мөн муур, яст мэлхий, туулай зэрэг зарим тэжээвэр амьтдыг худалдан авах, худалдах, тээвэрлэх, хадгалах тохиолдолд доод тал нь 800 долларын торгууль ногдуулах юм.