Ипотекийн зээлд 45 тэрбум төгрөгийг банкуудад хуваарилав

Х.Оргил
05 сарын 13, 2018

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 5 дугаар сарын 4-нд Монголбанкнаас 15.7 тэрбум, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдлээ. Тус санхүүжилтэд нийт  657 иргэн хамрагдаад байна. 

Монголбанк болон Засгийн газар ипотекийн санхүүжилтийг сард хоёр удаа тогтмол олгож байгаа бөгөөд 2018 он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамрагдсан юм.

Эх сурвалж: Монгол банк

Холбоотой сэдвүүд

ипотекийн зээл монголбанк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.