Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутны хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ. 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй INTERNSHIP-2k21хөтөлбөрт мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус та бүхнийг Голомт банкны чадварлаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.


Голомт банкны судлаач оюутан болсноор дараах давуу талтай

  • Монгол Улсын шилдэг банкнуудын нэг Голомт банканд мэргэжлийн цалинтай дадлага хийх;
  • Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдах;
  • Мэргэжил болон карьерийн зөвлөгөө авах; 
  • Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутнаар шалгарах;
  • Чадварлаг хамт олонтой нөхөрлөж, тэднээс суралцах боломжтой.


Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4-р түвшний оюутан байх
  2. Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх

          

Бүртгэлийн хугацаа: 2021.05.10 – 2021.05.21 хүртэл явагдана. 


Та student.golomtbank.com вэбсайтаар орж онлайнаар анкетаа бөглөн ирүүлээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг: 99242994 


Танд амжилт хүсье!