Хорвоо ертөнцөд бүх зүйл маш энгийн дүрэмд захирагддаг. Аз жаргал, эрч хүч эсвэл зориг сэдэл авахын тулд заавал бэрхшээл туулах ёстой юм биш.  


#1: Өглөө эрт босох. Амжилттай яваа бүх хүмүүс өглөө эрт босдог. Өглөө үүрээр нэг л сайхан санагддаг шүү дээ. Нар мандахаас өмнө босдог хүмүүс амьдрал нь өөрчлөгдөж, бүрэн бүтэн болсон талаар хуваалцдаг. Та ч бас өглөө бүр эрт босоод үзээрэй. Нэг хоёр сарын дараа гэхэд та нар мандах үеийг унтаж өнгөрүүлж байсандаа харамсах болно. 


#2: Ном унших. Та өдөрт зурагт үзэж эсвэл, компьютер дээр суух цагаасаа 1 цагийг үр өгөөжтэй, сонирхолтой ном уншихад зориулбал хэсэг хугацааны дараа хүрээлэл дундаа хамгийн ухаантай нь болох болно гэдэгт итгэлтэй байна. Асуултын хариултыг хурдан олдог болж, тантай харьцахад сонирхолтой байдаг болно. Олон зүйл өөрөөрөө бүтэх болно. “Сайн ном уншдаггүй хүн уншиж чаддаггүй хүнээс ялгаагүй” хэмээн Марк Твен хэлсэн байдаг. 


#3: Хялбарчилж сурах. Хялбарчилна гэдэг бол хэрэггүй, үр дүнгүй юмсыг устгахыг хэлнэ. Хялбарчилж болох, хялбарчлах шаардлагатай бүх зүйлийг хялбарчилж сурах хэрэгтэй. Сурахад хугацаа ордог ч эцэст нь эерэг үр дүнд хүрч чадна. Ой санамж, сэтгэл санаа цэвэрлэгдэж, санаа зовнил багасах болно. Амьдрал тань хялбар байх тусам та түүнээс илүү их таашаал авна. 


#4: Удаашруулах. Байнгын стресс эсвэл эмх замбараагүй байдалд амьдралаас таашаал авна гэж байхгүй. Амсхийж, ганцаараа үлдэх цаг гарга. Өөрийгөө сонсож, дотоод хүнээ мэдэр. Таны хувьд үнэ цэнэтэй зүйлд анхаарлаа хандуул. Өглөө эрт босон эргэн тойрон тэр чигтээ чимээгүй байх цагийг мэдэрч, бясалгаж, юмсын тухай бод. Амьдралын хэмнэлээ удаашруулах үед гүйцэхийг хичээж байсан бүх зүйл өөрөө тань дээр ирэх болно. 


#5: Дасгал хий. Тогтмол, идэвхтэй хөдөлгөөн бол эрүүл байх үндэс. Танд одоогоор дасгал, хөдөлгөөн хийх цаг байхгүй байгаа ч эрүүл мэнддээ анхааран эрт орой хэзээ нэгэн цагт хийж эхлээрэй. Заавал зал, жим орох хэрэггүй. Гэртээ ч гэсэн хийж болно шүү дээ. 


#6: Өдөр бүр давт. Аливаа үйлийг олон давтах, дадлагажих тусам мэргэшиж, тухайн үйл хэрэгт мэргэжлийн болдог. Аз дайрах магадлал ч нэмэгддэг. Аз гэдэг бол дадлага, боломж хоёрын нийлбэр. Дадлагагүйгээр авьяасаа илэрхийлэх хэцүү. Иймд, дадлага хийснээр бусдад хийж чаддаг зүйлээ харуулах боломжтой болох юм. 


#7: Хүрээлэл чухал. Таныг хүрээлж буй хүмүүсээс амжилтад хүрэх эсэх чинь тодорхой хэмжээнд шалтгаалж байдаг. Өөрийгөө эерэг бодолтой, эрч хүчтэй хүмүүсээр хүрээл. Тэд таны дэмжигч, сэдэл өгөгч, ашигтай зөвлөгөө тараагчид байх болно. Депресст орох шахсан үед найзуудтайгаа ярилцаж байж л хөл дээрээ босно шүү дээ. 


#8: Талархлын дэвтэртэй бол. Энэ дадал гайхамшгийг бүтээдэг. Өөрт байгаа бүх зүйлийн төлөө таларх. Илүү сайханд тэмүүл. Талархаж сурснаар баяр баяслыг мэдрэх илүү олон шалтгаантай болох болно. Орой бүр унтахаасаа өмнө талархаж буй нэг зүйлийн талаар дэвтэртээ бич. Дараа нь юу болохыг хараарай.


#9: Тууштай бай. Эдисон цахилгаан гэрэл зохион бүтээхээсээ өмнө 10 000 удаа бүтэлгүйтсэн гэдэг. Алдарт Уолт Дисней Диснейлендийг байгуулах гэж явахдаа банкуудаас 303 удаа татгалзсан хариу авсан. Ж.Кенфилд, Марк В. Хансен нарын “Chicken soup for the soul” номыг 134 хэвлэлийн газар хэвлэхээс татгалзаж байсан ч эцэст нь дэлхийн бестселлер болсон шүү дээ. 


Зорилгодоо хүрэхийн тулд бууж өгөлгүй, тууштай байгаарай! 


2150