Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Их Октябрь - Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" /1917-2017он/ сэдэвт үзэсгэлэнг өнөөдөр Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд нээлээ. 

Тус үзэсгэлэнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн архивуудад хадгалагдаж буй баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино зэрэг бүтээлүүдийг дэлгэсэн байна.

Үзэсгэлэн “Их Октябрь ба Монголын цагаагчин тахиа жилийн хувьсгал”, “Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа”, “Архивын салбарт хамтран ажиллах комисс-25 жилд” гэсэн гурван дэд хэсгээс бүрдэж буй юм.

“Их Октябрь - Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" /1917-2017он/ сэдэвт үзэсгэлэн ирэх сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.