Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор БСШУСЯ-наас өнөөдөр өргөтгөсөн хэвлэлийн хурал хийлээ. Хуралд яамны сайд, яамны газрын дарга нар, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд оролцлоо.

Мэдээллийн үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийг ирэх есдүгээр сарын 1-н буюу бямба гаригт хийнэ. Гэхдээ нээлтийн арга хэмжээ 10.00 цагт байсныг 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь, ЦУОШГ-аас тухайн өдрийн өглөө аадар борооорно гэсэн мэдээ ирүүлсэн тул хойшлуулж байна. Энэ талаарх шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. 

Харин их, дээд сургуулиуд энэ сарын 3-нд буюу даваа гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ зохион байгуулна" хэмээв.