Латин Америкийн ижил хүйстэн дуучин Рики Мартин тээгч эхийн тусламжтайгаар 3 дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.

Тэрбээр өөрийн хууль ёсны нөхөр Жван Йосефтай амьдардаг бөгөөд хүүхдүүдээ хамтдаа өсгөж буй. Ихрүүд нь хэдийн 10 нас хүрсэн гэнэ. Саяхан мэндэлсэн охиндоо ижил хүйстэн хосууд Люси Мартин-Йосеф гэх нэр өгчээ.

Рики Мартин ижил хүйстэн гэдгээ 20 нас гарсан хойноо мэдэрсэн гэдэг. Тухайн үед од болон гялалзахын хажуугаар эрэгтэй хүнд дурлаж байгаагаа анх мэдрээд маш их сэтгэлээр унажээ. Ингэж олон жил нууж яваад 8 жилийн өмнө олон нийтэд зарласан юм.