Аргын тооллын гуравдугаар сарын долоон, Адъяа гараг.

 Билгийн тооллын 24, Гар одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 7 цаг 21минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. 

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх,амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг,гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайнцаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. 

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавалзохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.