Гэрийн бүлийн амьдралаа цэгцтэй болгоно гэдэг бол зөвхөн таны асуудал биш юм. Төрснийхөө дараа буцаж ажилдаа орох нь таны гэр бүлийн бүх гишүүнд нөлөөлнө. Тэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй болно. Төлөвлөх, зохион байгуулах, хуваарилалт хийх - Хэн, хэзээ, юу хийх ёстойг тодорхой зааж өгөх. Зөвхөн хоол хийх талаар биш, засварчин хэрэгтэй бол хаашаа залгахаас аваад угаалга хийх гэх мэт.

Бидний хийсэн судалгаанаас харахад карьераасаа амралт аваад буцаж ажилд орохыг хүссэн эмэгтэйчүүд өмнөх контактаа ашигласнаар ажлын байр олох боломж нь ажил олгогч хайхаас тав дахин илүү хялбар гэнэ. Харилцаа холбоогоо ашигла. Зөвхөн хамтарч ажиллаж байсан хүмүүс, харилцагч нар биш найз нөхөд болон хамтран суралцагчид гээд ойрын хүрээнийхэндээ өөрийнхөө ямар үнэ цэн авчирч чадах, юу хийхийг хүсч байгаагаа товчоор ярих хэрэгтэй.


#1. Хэрвээ та чиглэлээ өөрчлөхийг хүссэн бол асуудалд бодитой ханд

Таны хийх гэж байгаа ажил мөрөөдлийн ажлын байр луу тань чиглүүлэх алхам болж чадах уу. Хэрэв та нягтлан бодогчоор ажиллаж байсан бол гэнэт брэндинг руу орох нь танд тийм ч амар биш. 


#2. Нийгмийн сүлжээн дэх идэвхээ нэмэгдүүлэх 

Өөрийн профайлийг өөрчлөн хуучин ажиллагсадтайгаа холбоо тогтоон тэдний зөвлөгөөг сонсох. Ажилд авч байгаа байгууллага, хүмүүсийг дагах. Фэйсбүүк дээр ажил олгодог группыг олохоос аваад  таны мэргэжлийн хүмүүсийг авдаг албан байгуулагуудыг судлах гэх мэт.


#3. Ээжүүд уян хатан байдлыг хүсдэг ч тийм санал олоход амар биш

Чанартай ажлын байрны саналуудаас 10 ажлын нэг нь л танд уян хатан байдлыг санал болгох боломжтой байж болно. Гэхдээ та заавал тэр нэг боломжийг хайх хэрэгтэй гэсэн үг биш юм. Өөрийнхөө юу санал болгож чадах уу, тэр чадвартаа анхаар. Тухайн ажил олгогчийн ажлыг өөртөө тохирсон байдлаар хүргэж чадна гэж бодвол хэлэлцээр хийхэд бэлэн байх хэрэгтэй. Яриагаа юу хийж чадахаас эхлээд ярих нь зүйтэй, хэн ч таны хүүхдийн талаарх асуудлыг сонсохыг хүсэхгүй.


Эх сурвалж: The Guardian