Урин дулаан цаг ирж, аяллын улирал аль хэдийнээ эхэлжээ. Хэдийгээр цар тахлаас үүдэн хилийн чанадад болон зарим орон нутагт аялах, амралтаар зорчих боломж хязгаарлагдмал байгаа ч боломжтой бүс нутгууд руу аялахаар төлөвлөсөн хүмүүс цөөнгүй байгаа биз ээ.


Тэгвэл аялагч хэн бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялахад тань аяллын гол хөтөч болох “Монгол орны аяллын газрын зураг” иргэдийн гар дээр очиж байгааг дуулгая.

Голомт банк 2017 оноос эхлэн аялагчдад зориулан “Монгол орны аяллын газрын зураг”-ыг бэлтгэн гаргаж байгаа билээ. Харин энэ удаа халдвар хамгааллын дэглэмээ барин эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөсөн аялагчдадаа зориулан илүү хүртээмжтэй, илүү хэрэгтэй мэдээллийг багтаасан 2021 оны аяллын газрын зургийг шинэчлэн гаргалаа.

Энэ жилийн “Монгол орны аяллын газрын зураг”-ийг бид “Хариуцлагатай аялцгаая” уриатайгаар олон нийтэд түгээж буйгаараа онцлогтой. Тиймдээ ч газрын зургийг байгальд ээлтэй, дахин боловсруулсан эко цаасаар үйлдвэрлэсэн байна. Эх орноороо аялж, байгалийн сайхныг бишрэн, бахдах нь сайхан ч хувь хүн бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хариуцлагатай аялах нь чухал юм.  


Энэ удаагийн “Монгол орны аяллын газрын зураг”-т нийт 21 аймгийн дахин давтагдашгүй, онгон дагшин байгалийн дурсгалт газруудыг тэмдэглэж, тэдгээрийн танилцуулгыг хамт багтааж өгсөн. Мөн Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газруудыг нарийвчлан харуулсан байна. Үүнээс гадна Голомт банкны картаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллага, ресторан, амралтын газар, жуулчны баазуудыг газрын зураг дээр тэмдэглэсэн нь аялагчдад илүү таатай боломжуудыг олгож байгаа юм.

Нэмэлтээр аялалд явахад шаардлагатай зүйлсийн жагсаалт,  аймаг, сумдын хоорондох зай болон “Яагаад аялал чухал вэ?” бяцхан нийтлэл гэх мэт олон сонирхолтой мэдээллийг та энэхүү аяллын газрын зургаас олж унших боломжтой.

Та газрын зургийг Голомт банкны бүх салбарууд болон доорх худалдаа, үйлчилгээний газруудаас үнэ төлбөргүй авах боломжтой. Мөн газрын зургийн дижитал хувилбарыг Голомт банкны вэбсайтад байршуулсан ба татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.

  • CU Mongolia /сонгогдсон салбарууд/
  • Сансар сүлжээ дэлгүүр
  • Оргил сүлжээ дэлгүүр
  • E-mart худалдааны төв
  • M Mart сүлжээ дэлгүүр
  • Голомт банкны Улаанбаатар хотын бүх салбар тооцооны төвүүдээр дамжуулан авах боломжтой.

“Монгол орны газрын зураг” нь тус цэгүүдээр тараагдах тоо ширхэгийн хязгаартай тул харилцагч та аялалдаа гарахаасаа өмнө амжиж аваарай.

 

Үзэсгэлэнт Монгол орныхоо давтагдашгүй, өвөрмөц байгалиа хайрлан хамгаалж хариуцлагатай аялцгаая!