Магадгүй та, таны дотны хэн нэгэн гэр бүлийн асуудлаас болж сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадахгүй шаналж яваа юм биш биз?

Гэр бүлийн асуудал, хосуудын өмнө тулгардаг маргаан, зөрчлийг шийдэхдээ мэргэжлийн сэтгэл зүйч, энэ чиглэлээр дагнасан байгууллагад хандахыг судлаачид зөвлөдөг.

Иймээс бид энэ удаа сэтгэлзүйн үнэгүй зөвлөгөө өгдөг газруудыг зөвлөж байна.


                      Гэр бүлийн гишүүдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө багтсан "Family center"

Зургийн эх сурвалж: familycenter.mn

"Family center" нь хүний хөгжлийн анхдагч орчин болох гэр бүлийн харилцааны орчныг сайжруулах, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн иргэдийн эрх зүйн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой.

Мөн жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд хаана, хэнд хандах гарцыг зааж өгч, иргэдийн захидалд хариу өгч, хууль зүй, сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг.  


Танд дээрх асуудал тулгараад байгаа бол Familycenter.mn сайтад хандаж ТУСЛАМЖ хэсгийг сонгоорой. 


Холбоо барих утас: 77404444 

Мэйл хаяг: contact@familycenter.mn

                                Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол ETuslamj-д хандаарай

Зургийн эх сурвалж: etuslamj.mn

“ETuslamj” гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл, хууль эрх зүйн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. 

Мөн хүчирхийллийн хохирогчдод хамгааллын үйлчилгээ үзүүлж ирсэн. Эндээс та хүүхэд хамгаалал, нийгмийн халамж, холбон зуучлах үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, заслын үйлчилгээнээс гадна эрх зүйн туслалцаа авах боломжтой.

Энэхүү сайтаас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг төр, төрийн бус байгууллагуудын утасны жагсаалтын дэлгэрэнгүй жагсаалтыг хараарай.


Холбоо барих утас: 51-231415

Майл хаяг: info@etuslamj.mn 

Та "чат-бот"-оор холбогдон тусламж авах боломжтой.

                                                  Эрх зүйн тулгамдаж буй асуудлын шийдэл

Зургийн эх сурвалж: ekhutuch.mn

“E-Khutuch” нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэдэг.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгод тулгуурлан бий болсон. 


Цахим хуудас нь бүх насны иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон, эрх зүйн тулгамдаж буй асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд туслах анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээллээр хангах нэгдсэн мэдээллийн сан юм. 


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэн II давхар 206 тоотод байрладаг,

Холбоо барих утас:11-315789

Майл хаяг: info@legalinstitute.mn 

Та "чат-бот"-оор холбогдож тусламж авах боломжтой. 

Эх сурвалж: familycenter.mn, etuslamj.mn, ekhutuch.mn