1. Зорилгоо тодорхойл. Та гэр бүлээрээ явах гэж байгаа зорилгоо эхлээд тодорхойлох хэрэгтэй. Хэрэв танай гэр бүлийн нэг хүн чинь сураад Монголдоо буцаж ажиллахаар төлөвлөж буй бол сургуулиа сайн судалж аль болох сайн сургуульд сурах хэрэгтэй. Хэрэв сурахын хажуугаар амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой бол өөртөө аль болох хямд зардалтай байх аргуудыг судлах нь зүйтэй. Эхлээд урт болон богино хугацааны зорилгоо тодорхойлж Австралид удаан хугацаагаар амьдрахаар төлөвлөж байгаа бол хэн эхэлж сураад цаашид хэн нь үргэлжлүүлж сурах вэ гэдгээ шийдвэрлэх хэрэгтэй. Учир нь 2-лаа зэрэг сурах болвол санхүүгийн дарамт нилээн гардаг. Иймд аль болох нэг нь сураад нөгөөх нь ажлаа хийгээд тодорхой хэмжээгээр хуримтлал үүсгээд цаашид сурах төлбөрөө олох нь зүйтэй. Залуучууддаа хандаж хэлэхэд аль болох хоёлуу сураарай Австралиас сурч мэдэх зүйл их бий.

2. Хүүхэд. Гэр бүлээрээ явж буй хүмүүсийн хувьд хүүхдээ яах вэ гэсэн асуулт гарч ирдэг. Мэдээж хэрэг Австрали бол эрүүл орчин эрүүл хоол хүнс гээд олон давуу талуудтай. Гэхдээ Англи болон Америк зэрэг бусад улсуудтай харьцуулахад хүүхдийн цэцэрлэг сургууль их үнэтэй байдаг. Хүүхэд 5-аас дээш наснаасаа сургуульд сурдаг. Тухайн муж хүүхдийн ангиасаа шалтгаалаад жилийн сургалтын төлбөр нь өсдөг. 5000-10000 долларын жилийн төлбөртэй байна. Хэрэв та сургуулийн насны хүүхэдтэй бол эхний жилийн сургалтын төлбөрийг төлж байж визэнд ордог. Харин цэцэрлэг бол бүүр үнэтэй. Өдрийн 80-100 долларын үнэтэй. Өдрийн шүү дээ. Тийм болохоор боломжтой бол хүүхдээ харах хүнээ эндээс аваад явсан нь хямд тусна гэсэн үг. Мөн та очоод шууд буух суух байргүй бол эхний хэдэн сардаа хүүхдээ орхиод явсан нь дээр. Тэгэхгүй бол хүүхэдтэй дээр нь өөрсдөө учраа олно гэдэг тийм ч хялбар зүйл бас биш.

3. Бодит төсөөлөлтэй байх. Эхний хэдэн сардаа хэцүү байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүмүүс сэтгэлийн бэлтгэлгүйгээс болоод ирээд сэтгэл санаагаар унах, соёлын шок, үнийн шок янз бүрийн шоконд орох нь цөөнгүй. Тэгээд л зориж ирсэн зорилгоо зүхэж шантрах нь бий. Хэрэв та хөдөлмөрлөөд хэмнээд байх юм бол сургалтын төлбөрөө төлөөд яваандаа жаал зугаа мөнгө цуглуулаад байх боломжтой. Гэхдээ шууд л мөнгө хийнэ ч гэдэг юм уу тийм буруу төсөөлөлтэй байж болохгүй. Сурах зорилгоо эхэндээ тавих хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд Австралид сурч ажиллах боломжгүй зүйл огт биш. Гол нь зөв төсөөлөлтэй зөв зорилготой хөдөлмөрлөж чадах юм бол явсан хүн яс зууна гэдэг шиг та өөртөө болон гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой. Амжилт залуусаа!!!

Эх сурвалж: Австралид Суралцах Шийдэл/Study Solution