Ганц бие хүмүүсийн хурдан болзоонд хүмүүсийн оронд роботууд нь эзнээ танилцуулна

Ганц бие хүмүүсийн хурдан болзооны цугларалтын үеэр роботууд нь эзэндээ хосоо олоход нь тусалжээ. Технологийн Sharp медиа компанийн Cyber agent нь туршлагагүй, ярихдаа тааруу хүмүүст зориулсан болзооны шийдлийг гаргаснаа мэдэгджээ. Роботууд нь хурдан болзооны үеэр боломжит хосуудыг яриагаа үргэлжлүүлэн, яриа өрнүүлэхэд нь тусалдаг байна. Робот туслахууд нь өөд өөдөөсөө харан суух хосуудын өмнө байрлах бөгөөд тэдний хувийн мэдээллүүдийг өөртөө суулгасан байдаг.


Soranews24 сэтгүүлд өгүүлснээр болзооны өмнө роботуудад байрлуулах мэдээг 45 асуултын дагуу боловсруулсан байдаг гэнэ. Роботууд нь мэдээллийн тусламжтайгаар бие биенээсээ асуулт асууж, хариулах бөгөөд хүмүүс “роботуудын харилцан яриа”-г сонсдог байна. 


Дээрх бичлэгт болзоонд ирсэн залуугийн робот нь эмэгтэйгээс сүүлийн үед юу сонирхож, хийж байгааг нь асуудаг. Болзоот эмэгтэйн робот “Тэр саяхнаас төгөлдөр хуурийн хичээл эхлүүлсэн” хэмээн хариулж байгааг харж болно. Гурван минутын “роботуудын яриа”-ны дараа оролцогч нар өөрсдөө бодитоор яриаг үргэлжлүүлэх эсэхээ сонгох боломжтой. Тус арга хэмжээнд нийт 28 хүн орсноос роботтой болзооны үр дүнд 4 шинэ хос төрсөн байна. Тэд өөрсдийн роботуудын тусламжид талархсанаа илэрхийлжээ.

“Тэр надад тохирох хүн шиг санагдаагүй. Гэвч түүний роботын ярианаас сонсоход бидэнд адил төстэй талууд их байдгийг олж мэдсэн. Тийм учраас түүнтэй болзохоор шийдсэн” хэмээн нэгэн оролцогч сэтгэгдлээ хэлсэн байна.

Дийлэнх оролцогч роботууд тэдэнд бусад хүний тухай сонсож, тэдний талаар олж мэдэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгосон ба яаж эсрэг талдаа таалагдсан хариу өгөх үү гэсэн тогтмол дарамтыг мэдрүүлээгүй гэж мэдэгджээ. Япон хүмүүс өөрсдийгөө магтахаас зайлхийх хандлагатай байдаг тул роботууд нь эерэг зан чанараа таниулахад нь туслах далавч болдог гэнэ.


Эх сурвалж: nextshark.com