Гадаадад гар утсаараа төлбөр тооцоо хийдэг боллоо

Б.Баясгалан
08 сарын 06, 2020

Олон улсад, тэр дундаа Хятад улсад бүх төлбөр тооцоог ухаалаг утас ашиглан хийдэг болж, бэлэн мөнгөний хэрэглээ байхгүй болсныг тус улсад аялал жуулчлал, ажил хэргээр зорчдог монголчууд андахгүй болжээ. 

Бэлэн мөнгө төдийгүй картаар ч төлбөр тооцоо хийдэг үе хоцрогдож, ухаалаг утсаараа гүйлгээг бүрэн шийддэг болсноор нь төлбөр тооцооны шийдэл тус улсад ямар өндөр түвшинд хөгжсөнийг нь харж болохоор. Тиймээс Хятад улсад зорчихдоо хэдэн жилийн өмнөх шигээ бэлэн валют солиулаад төлбөр тооцоо хийнэ гэвэл ихээхэн хүндрэлтэй учрах болно. Харин олон улсын карт уншуулах тухайд карт уншигч төхөөрөмж олдохгүй гэхэд бараг л хилсдэхгүй ба хаа сайгүй ухаалаг утсаараа уншуулах төлбөр хүлээн авах QR код байршуулсантай тааралдах төлбөр тооцооны үсрэнгүй хөгжил таныг угтана. 

Гэвч нөгөө талдаа тус улсад зорчиж буй гадаадын иргэдэд энэ хөгжил нь худалдан авалт, үйлчилгээний төлбөрөө хэрхэн хийх вэ гэдэг асуудлыг үүсгэх болжээ. Харин “Дэлхийн жишиг Монголын банк” хэмээн алсын хараагаа тодорхойлсон Голомт банк технологийн ээлжит дэвшлийг салбартаа нэвтрүүлж, Хятадад зорчиж буй монголчууд ухаалаг утсаараа төлбөр тооцоогоо хийх боломжийг танилцуулаад байна. 

Тодруулбал, Хятад төдийгүй, бусад улс оронд ч ухаалаг утастайгаа байхад л SocialPay дижитал хэтэвчдээ картаа холбон QR код уншуулаад л төлбөр тооцоогоо хийх боломжийг харилцагчдадаа санал болгож байна. 


SocialPay дижитал хэтэвч 

Таны цагийг хэмнэж, санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийднэ.

Холбоотой сэдвүүд

socialpay голомт голомтбанк