МУГТ Б.Гангаамаа Пакистан улсын Спорт авиралтын хаан уул гэгддэг К2 ууланд авиралт хийхээр маргааш Монголоос ниснэ. Ууланд зургаадугаар сарын 18-ны өдрөөс авирч эхлэх бөгөөд нийтдээ хоёр сарын хугацаа зарцуулж, наймдугаар сарын 16-нд ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

К2 уул нь Пакистан улсын нутагт, Каракарум нуруунд далайн түвшинөөс дээш 8,611 метр өндөрт оршдог. Эверестийн дараа орж, дэлхийн хоёр дахь ноён оргил гэгддэг. 

Өмнө К2 ууланд дэлхийн 300 гаруй уулчин авиралт хийж оргилд нь хүрсэн  байдаг. Монголоос анх 2013 онд Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч цасан нуранга болж зарим уулчид амиа алдаж, түүний багийнхан 7,000 метрийн өндөрт хүрээд авиралтаа зогсоосон юм. 

Энэ уул нь авиралтын 5, 6 замтай түүнээс гурван замаар Оросын уулчид гарч 5б, 6а, 6б гэсэн ангиллыг гаргасан байдаг. Үүнээс Б.Гангаамаа 5б замаар авиралт хийнэ.