Хөлбөмбөгийн ДАШТ тэмцээн эхэлж Москва жуулчдын хөлд дарагджээ. Харин тэднээс нүд хужирлам сайхнуудын нэг бол яах аргагүй хөлбөмбөгийн фанат бүсгүйчүүд юм. 

Нийтдээ 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болж буй эдгээр тоглолтыг дэмжихээр ирсэн бүсгүйчүүдийг гоо үзэсгэлэнгээрээ оросууд байлдан дагуулж байв.

FIFA-ийн мэдээлснээр 2,5 сая тасалбар борлуулагдснаас 900 мянга орчмыг нь Оросууд худалдан авчээ. Тэдний араас Америкийн фанатууд жагссан байна. Тодруулбал Америкчууд 100 мянга орчим тасалбар худалдан авсан бол тасалбар худалдан авсан дүнгээр Бразильчууд гуравдугаарт жагсчээ.