Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг төвийн дарга нарыг шалгуулах гомдлоо өнөөдөр АТГ-т хүргүүллээ. 

Тэрбээр “Би АТГ-т өөрийн гомдлоо өгчихөөд гарч ирлээ. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Эцэстээ бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг арга болсон байна. Допинг гэдэг сүүлдээ бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагах, нэр төрийг нь гутаах, наадмын бэлтгэлийг нь хүчингүйдүүлэх хэрэгсэл болж байна. Энэхүү асуудлаас болж наадмаар асуудал дэгдэх нь бололтой. Тиймээс АТГ-ын хандаж, энэхүү асуудлыг шалгаж өгөхийг хүсч байна" гэсэн юм.

Түүний хэлж буйгаар сүүлд 14 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээ байгаа аж. Гэтэл бөхийн хуучин холбоо тавхан хүнээс илэрсэн гэжээ.  Энэ асуудал хардлага төрүүлж байгаа аж. Бас энэ асуудалтай холбоотойгоор мөнгө авдаг гэдэг юм билээ. Шинжилгээнд хөндлөнгийн хяналт байхгүй. Хэний шээснээс шинжилгээ авч байгаа нь мэдэгдэхгүй байна гэв.

Мөн тэрбээр допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудад ах дүү, садан төрлүүд, найз нөхөд ажиллаж байгаагаа гэдгийг хэлэв. Х.Баянмөнх аварга энэ бүх үйлдлүүд бөхчүүдийн нэр төрийг нь гутаах зэрэг оролдлого болж байна гэсэн юм.